Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд ирээд байгаа. Тэрбээр долоодугаар сарын 27-нд залуучуудад зориулж лекц унших төлөвлөгөөтэй байгаа юм. Одоогоор тус лекц нь хаана, хэдэн цагт болох, төлбөртэй эсэх нь тодорхойгүй байна.
Тэгвэл хэдхэн минутын өмнө Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж Монголд тавтай морилохыг урилаа. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэжээ.
Жэк Маг зурах авьяастай гэдэг. Түүний зурсан нэгэн зураг өнгөрсөн оны аравдугаар сард Sotheby’s дуудлага худалдаан дээр $5.4 сая хүрсэн нь анхны үнээсээ 21 дахин өндөр болж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!