Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма Монгол залууст лекц уншина

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 25
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:49 2016/07/25

 

Монголд ирээд буй Жэк Ма залууст зориулж лекц унших юм байна. Түүний лекц долоодугаар сарын 27-нд болох аж. Лекц англи хэл дээр явагддах бөгөөд хаана, хэдэн цагаас болох талаар бид мэдээлэх болно.

11:18 2016/07/25

Хятадын тэрбумтан ЖЭК МА Монголд иржээ

Алибаба группийг үүсгэн байгуулагч Жэк Ма Монгол Улсад албан ёсоор иржээ. Тэрбээр Монголд 27-ныг дуустал байх бололтой. 

Түүнийг ирэх үгүйг эх сурвалжууд нууцлаад байсан юм. Тухайлбал, MDG группын Ерөнхийлөгч Бадарчийн Одсүрэн Жэк Ма Монголд ирнэ хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байсан билээ.

Харин их аварга Д.Дагвадорж Жэк Маг Монголд ирнэ гэдгийг үгүйсгэж байсан юм. 

Жэк Ма-гийн залууст өгсөн зөвлөгөө

  • Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.
  • 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.
  • 30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно.
  • Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.
  • 30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.
  • 30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.
  • 40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.
  • 50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.
  • 60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.
  • 25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац. 

Жэк Магийн амьдралаас ухаарсан ТАВАН зүйл

  • Ирээдүйгээ бодож амьдар

“Өнөөдрийн бидний амжилт нь зөвхөн өнөөдөр сайн ажилласны үр дүн биш, харин 15 жилийн өмнөх мөрөөдлийн биелэл”

  • Мөнгө бол аз жаргал биш, энэ бол хариуцлага

Хэрвээ чи нэг сая доллартай болсон бол чи азтай хүн. Хэрвээ 10 саятай болвол, чи маш олон толгойны өвчинтэй болно. Харин нэг тэрбумаас илүү, ядаж л хэдэн зуун саятай болвол энэ нь чи хариуцлага үүрэх болжээ гэсэн үг.  Учир нь энэ их мөнгийг бусдаас илүү ухаалаг зарцуулна гэж хүмүүс чамд итгэсэн хэрэг.”

  • Амьдрал бол санамсаргүй тохиолдлоор дүүрэн

Дуртай киноныхоо баатар Форест Гампын “амьдрал бол хайрцагтай шоколадны цуглуулга шиг” гэсэн үгийг хэлэх дуртай. “Чамд яг аль нь таарахыг чи хэзээ ч мэдэхгүй”

  • Амжилтанд хүрэхэд хэлхээ холбоо хэрэггүй

“Бидэнд баян эцэг эсвэл нөлөөтэй хамаатан байсангүй. Бидэнд зөвхөн биднийг дэмждэг хэрэглэгчид л байлаа”

  • Дэлхийг өөрчлөхийн тулд залуу үед хөрөнгө оруул

“Залууст тусал. Тэд ирээдүйд том болно. Чиний тэдний оюун ухаанд суулгасан үр өсөж том болох үед нь дэлбээлж дэлхийг өөрчлөх болно. ”

11:49 2016/07/25

 

Монголд ирээд буй Жэк Ма залууст зориулж лекц унших юм байна. Түүний лекц долоодугаар сарын 27-нд болох аж. Лекц англи хэл дээр явагддах бөгөөд хаана, хэдэн цагаас болох талаар бид мэдээлэх болно.