• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Мэргэд гарахын орон” толь бичиг ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар" ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ.

“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар"-ыг Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн /ШУА/ санаачлагаар 1924 онд Буриадын Агийн дацанд бүтээлгэсэн билээ.

Монголын үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд 11 бүлэг 378 ширхэг. 54.7х7.4 см хэмжээтэй 7 ширхэг модон бар бусад 11 аймаг нь Төвд номын фондод хадгалагддаг. “Мэргэд гарахын орон” толь бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлын жагсаалтад бүртгэгдсэн. Тус толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзуүлсэн хосгүй бүтээл юм.

Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт манай улсаас нийт 5 баримтат өв бүртгэгджээ. Үүнд:

Дэлхийн баримтат өвийн жагсаалтад:

  • 2011 онд Лувсанданзаны "Алтантовч",
  • 2011 онд "Монгол Шунхан Данжуур";
  • 2013 онд "Есөн эрдэнийн ганжуур";

Ази номхон далайн бүс нутгийн жагсаалтад:

  • 2015 онд "Сахиусан дара эх" судар
  • 2016 онд “Мэргэд гарахын орон” 

Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн гол зорилго нь “Баримтат өв”-ийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, болоод үндэсний ач холбогдол бүхий Баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлолыг хөгжүүлэх явдал юм.


Эх сурвалж: ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг