Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-ын дараах АЙЛЧЛАЛ эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.

Хатагтай Пак Гын Хэ-г угтах ёслол Чингисийн талбайд одоо болж байна.

Тэрбээр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хийж буй айлчлал нь өнөөдөр эхэлж байна. Айлчлал маргааш өндөрлөнө.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй  албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзана. 

iKon.mn айлчлалын талаарх мэдээллийг шуурхай хүргэх болно.



Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилсан. Энэ үеэр Солонгосын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг урьжээ.

Энэ айлчлалын үеэр Солонгосын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийг хэрхэн угтаж авч байсныг ЭНД дарж үзэх боломжтой.