Гэмтлийн эмнэлгийн 184 эмч, сувилагч ажлаас халагдах өргөдөл өгөөд байгаа. Эдгээрээс 92 нь нарийн мэргэжлийн мэс заслын эмч нар юм.
Тэд тус эмнэлгийн даргаар шинээр томилогдсон н.Энхбаярын удирдлага дор ажиллах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа.
Дээрх эмч сувилагч нар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд халагдах өргөдлөө өгсөн бөгөөд одоогоор найман эмч, сувилагчийг ажлаас халжээ.
Харин үлдсэн эмч, ажилтануудын хувьд хуулийн хүрээнд заасан “Халагдах өргөдөл өгсөнөөс хойшхи 30 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээ автоматаар цуцлагдана” гэж заасны дагуу энэ сарын 30-нд ажил хаяна гэж мэдэгдлээ.
Энэ асуудал дээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Эмч нар ажил хаявал хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэж мэдэгдсэн байгаа.
Харин Гэмтлийн эмнэлгийн удирдлагын зүгээс халагдах өргөдлөө өгсөн 92 эмчийн 46-д нь “Ажлаас халах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!