ОБЕГ: 30 мянга гаруй иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Онцгой Байдлын Ерөнхий Газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллажээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 140 албан хаагч, 47 техник хэрэгсэлтэйгээр гол, мөрний усны түвшин их байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгийн 80 гаруй сумдад 30 мянга гаруй иргэнийг гол ус гаталж сонгууль өгөх нөхцөлийг хангаж ажилласан байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

