Судалгаа: Хашаа, байшингийн ҮНЭ /2015 оны байдлаар/
Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Барилга, үл хөдлөх хөрөнгийн судалгаа 2016” тайланг анх удаа салбарын удирдах ажилтнууд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулан гаргалаа. Тайланд макро эдийн засаг, хот төлөвлөлт, ипотекийн зээл, хөрөнгө оруулалт болон салбарын гүйцэтгэгч, үйлдвэрлэгч, импортлогч ААН, ажиллах хүчин, ҮХХ-ийн зах зээлийн судалгаа зэргийг цогцоор нь авч үзсэн юм. Энэхүү тайлангаас хашаа байшингийн зах зээл, үнийн судалгааг онцлон, товчоор хүргэж байна.
ХАШАА БАЙШИНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Улаанбаатар хотын хашаа байшингийн дундаж үнийг төв, зүүн, хойд, баруун, урд гэсэн таван бүсэд ангиллаа.
ХАШАА, БАЙШИНГИЙН ҮНЭ
2015 оны 12-р сарын байдлаар хашаа байшингийн дундаж үнэ 43.5 сая төгрөг байлаа. Төвийн бүсэд хамгийн өндөр буюу 88.2 сая төгрөг, бусад бүсийн хувьд ойролцоо буюу 30-34 сая төгрөгийн үнэтэй гарсан.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Урд бүсэд 12.2%, Төвийн бүсэд 5.8%, Баруун бүсэд 3.2%, зүүн бүсэд 2.7%-иар өмнөх оноос нэмэгдсэн байна. Харин хойд бүсэд 3.6%-иар буурчээ. Нийт дундаж үнийн хувьд өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа.
2015 оны хашаа байшингийн үнийг 1-12 сар тус бүрээр харьцуулан харахад 4-р сард хамгийн хямд буюу 41.5 сая төгрөг болж буурсан бол 8-10-р сард өсч, 10-р сард хамгийн өндөр үнэтэй буюу 44.5 сая төгрөгт хүрчээ.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Төвийн бүсийн хашаа байшингийн хувьд 2015 оны 12-р сарын байдлаар дундаж үнэ 88.2 сая төгрөг болсон нь өмнөх жилээс 5.8%-ийн өсөлттэй байна.
Эх сурвалж: “Барилга, үл хөдөх хөрөнгийн судалгааны тайлан 2016”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
