Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн ЦГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгожээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 20
iKon.MN

Увс аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бадамрагчааг "Ажлаас чөлөөлж, томилох тухай" Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн  Б/312 тоот тушаалыг Хууль зүйн сайд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон тухай мэдээллээ. 

Учир нь тус аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бадамрагчаад өөрт нь хэлэлгүй, ажлын үр дүнг нь удирдлагын зөвлөлөөр хэлэлцэлгүй ийм шийдвэр гаргасан хэмээн албан бичигт тайлбарласан байна. 

тушаал