Индэр    
2025 оны 1 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

УИХ-ын дарга "Авлига хороолол"-ын талаар "А" гэж дуугарахгүй байсаар чуулганы хугацааг дуусгав

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган өнгөрөгч долоо хоногт хаалтаа хийв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг хааж хэлсэн үгэндээ хэлэлцэн баталсан хуулийн төслүүд болоод эдийн засгийн нөхцөл байдлын талаар дурдсан. Олон сэдвийг хөндсөн түүний нэлээн хэдэн минутын илтгэлд ганц л зүйл дурдагдсангүй. Тэр бол "Aqua garden" буюу иргэдийн нэрлэснээс "Авлига хороолол"-ын асуудал. 

УИХ-ын даргын илтгэлээс "Авлига хороолол"-ын талаар үг унагах нь уу гэж хүлээсэн нь учиртай. 

УИХ-ын дарга өнгөрөгч наймдугаар сард буюу шинээр бүрдсэн парламент ээлжит бусаар хуралдан төсвийн тодотгол хэлэлцэх үеэр анх "Авлига хороолол"-ын талаар ам нээсэн. Шинэхэн парламентын шижигнэсэн дарга галтай цогтой ямар ч сэдэв байна түүнийг барьж авч дуугарчих гээд байж ядаж байсан хэрэг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд энэ газар очихоороо олон нийтэд зориулаад “нураана” гэдэг попорсон мэдээлэл өгөөд яваад байдаг. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очоод голын голдиролд барилга барьж, үерийн эрсдэл үүсгэсэн учир нураа” гэдэг чиглэл өгсөн . Гэтэл түүнийг хойш нэмж зөвшөөрөл өгсөн асуудлыг ил болго гэдэг асуудлыг гишүүд шаардаж байна.

Тиймээс хотын удирдлагууд ямар бодит ажил хийснээ долоо хоногийн дотор УИХ-д ирүүл. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад яг энэ үйл явцыг шалгаж болно. Энэ нь нийгэмд шударга ёс гэж байдаг уу, олон нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг харуулах учир үүнд онцгой анхаарч ажиллана.

Ялангуяа Ерөнхий сайдыг ажилласан өдрөөс хойш ямар зөвшөөрөл нэмж өгсөн, хэн өгсөн гэдгийг тодорхой болгох шаардлагатай.

УИХ-д ирүүлэх мэдээлэл хангалтгүй гэж үзвэл намрын чуулганы эхэнд энэ асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах болно" хэмээн чуулганы танхимын хоймроос хэлж байв. 

Үүнээс 10 хоногийн дараа холбогдох газруудаас УИХ-д ямар нэгэн мэдээлэл очсон эсэхийг лавлахад “Aqua garden хотхонтой холбоотой мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй байна.

Намрын ээлжит чуулган эхэлмэгц энэ асуудлыг анхаарна. Шаардлагатай гэж үзвэл хяналтын сонсгол ч хийж болох юм. Хяналтын сонсголыг холбогдох байнгын хорооны шийдвэрээр хийдэг тул намрын чуулган эхлэхийг хүлээж байна” гэдэг хариултыг  УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өгсөн.  

Гэвч үүнээс хойш бүтэн нэгэн чуулганы хугацаанд УИХ-ын дарга "Авлига хороолол"-ын талаар дуугарсангүй. Өөрийнх нь хэлсэнчлэн "нийгэмд шударга ёс гэж байдаг уу, олон нийтийн эрх ашиг чухал уу" гэдгийг харахаар нийгэм, олон нийт нь хүлээсээр. Д.Амарбаясгалан дарга Засгийн газрын гишүүд, хотын удирдлагуудын нэгэн адил "Авлига хороолол"-ын асуудлаар попорсон мэдээлэл өгөөд өнгөрсөн бололтой.   

41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bathaan [112.186.53.84] 2025/2/12
BUZARTSAN AVLIGCHIN SDAKUUD
0 | 0 Хариулах
багш [202.131.251.130] 2025/2/4
Өөрсдөө авилгалд гүнзгий идэгдсэн хүмүүс яаж дуугарах билээ . амаа алгадуулна биз дээ.Нүүрсний хэрэгт холбоотой гээд Энхбаяр гишүүн баахан баалсан ч гүлдийгээд өнгөрсөн.засагт хааны хөх харчууд гараа хумхиад суух уу? үгүй байхаа. ганц юм дэгээдэхийг л бодно.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.39] 2025/1/28
Тэр хороололд томчуудын нэг нь бас л холбоотой биз!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/1/28
НӨАТ-ын буцаалтаа авъя 1072 1-р сараа авъя мөнгөө авъя пиздаалзгануудаа
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.109] 2025/1/28
Яаж ч чадахгүй тэр байшингуудыг.Тэрийг давж гарч тэмцжх сэтгэлтэй,хүчтэй улстөрч байхгүй.НАМ тэднийг хөдөлгөхгүй.Нямба ч яахав дээ “шүүх дээр манайх ялагдсан” гэж хэлээд л болоо.Хэрвээ иймэрхүү юмнуудыг зохицуулчдаг байсан бол Богд уул,Туул гол маань шавар тагзнуудаар дүүрэхгүй байх байлаа
0 | 0 Хариулах
Зочин [117.111.1.203] 2025/1/28
Ярихаас цаашгүй нэгэн
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.193] 2025/1/28
2-3 хулгайчийг нухах өдөр ирнэ ээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.190] 2025/1/28
Нямбаа дарга маань бүр А-н хагас ч дуугарахаа больсон. Анх юу гэж байсныг нь бодохоор инээд хүрээд байдаг юм.
1 | 0 Хариулах
иргэн [62.55.205.86] 2025/1/28
Авилга хорооллын ард Чойжоо байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа, гол нь хариуцлага үүрдэггүй, сонин шүү. Хайран сайхан гол ус минь............
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.189.253] 2025/1/27
Bvh zovshoorol nom juram huuliin daguu avagdan neg ch huuli zorchoogvi yavj baigaa aj ahui negjiin ajliig ingej uls turjvvlj ajild ni saad boldog turiin ajil bolchihson ym bish bizdee!!! Uur busad bvr usnii dalang tulgaj barisan nariisgasan gazruudiig neg yarihgvi murtluu yagaad ene gazriig ingej yarij hel amnii bai bolgoj ajild ni saad uchruulah bolow ? Hen neg uls turchiin ashig sonirhol yavaad baigaa ym bish baigaa daa bodhol asuudal !
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.39] 2025/1/27
Сонгуулиа өгөөгүй болон ийм новшнуудад саналаа худалдсан хүмүүс гонгинох эрхгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.154] 2025/1/27
Ийм л худал хуурмаг нэр төргшй өлөгчингүүд л дээр гарчихийн
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.211] 2025/1/27
Гүний усан дээр баригдсан, шунал нь дэндсэн халтар чинкүүд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/1/27
Амарбаясгалангийн Админeралын нүүрсний луйвар нь зууны луйвар Эрдэнэтийн дараа орохоор том луйвар л даа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.194] 2025/1/27
амарбаясгалан гэж үнэгэн зальтай новш
1 | 0 Хариулах
И [103.168.34.195] 2025/1/27
Гишүүн Х. Баттулга мэтдээ дээрэлхүүлээд яаж ч чадахгүй арчаагүй дарга. Бусад ч давраад цөөхөн болсон хурлууд нь бараг ирцгүй л байлаа шив !
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.125] 2025/1/27
Луйварчин, авилгач новшшнууд
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.151] 2025/1/27
Энэ Амарбаясгалан бүтэхгүй ээ... энэ яаж ард иргэдийг боддог юм угаасаа баараг авилгал хороололынхонтойгоо бараг танил талууд болоод сүжирчихээ биз. Авилгал хороололтой нь хамт унагавал таарна
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.72] 2025/1/27
Нямбаатар п.здаг огцруулаа. Одоо тэр барилгууд нь айлууд нь орохоор тэр хавьд түгжрээд дийлдэхгүй. Түүнээс болоод бусад газраа нөлөөлнө. Тэгчээд п.зда чинь машин хориод, дугаар хориод, татвхр хураамж нэмээд! Энэ хэдэн дарга нар, төрийн алба хаагчид, хурган дарга авлигчид нарыг тэжээж баяжуулах гэж зовж байна дөө. Хамгийн гол нь энэ урсгал нь дуусахгүй дараагийн идэгсэд, авлигчид цувсаар. Шинэ татвар хураамжийн төрөл нэмсээр! Дараагийн дарга бас юу хийж алах болоо!
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.12] 2025/1/27
гурилын знэ буулгана гээд сүр сүр яриад байсан юу болсон
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.153] 2025/1/27
Төрийн 3 өндөрлөгт дээд хэмжээнд мэргэшсэн луйварчид гарснаар нийгмийн байдал ороо бусгаа, шударга ёс үгүйлэгдсэн, газар дороос гай гамшиг боссон, авлига албан тушаалын хэрэг ердийн үзэгдэл болсон, осол аваар, өвчин тахал, зуурдын үхэл хагацал үнэмлэхүй дээд цэгтээ хүрсэн, ирээдүйдээ итгэл алдсан, сэтгэл санаагаар унаж өвчин хуучиндаа дарлуулсан зурвас муу үе яг өнөөдөр тохиож байнаа. Энэ муу үеийг эзэн Чингис хааны нутгаас Монгол түмэнд өсөрхсөн, Монгол түмний мууг үзэх тангараг өргөсөн ах дүүс Төрд гарснаас эхлэлтэй бөлгөө.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.100] 2025/1/27
uuruu bas mungu avsan ym blgui
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.15] 2025/1/27
ene horoololiin bairuudiig irged hoorondoo zarahiig horiglo. ter ezeduud ni amia horlono gej ailgaad ene tosoliig yavuulj bgaa. asuudal garval oorsdoo hariutsah heregtei
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.128] 2025/1/27
207r bair biluu teriigee oorsdoo nuraahgui bol busad bairnuudiin ys tsahilgaan geed buh ymiigni ogohgui shuu gej boldoggui ymuu
0 | 0 Хариулах
МАНы хулгай шүүдээ [203.91.115.54] 2025/1/27
МАНы газрын наймааны гайгаар Улаанбаатар ийм хүн амьдрахад таагүй хот болсон, МАН хулгайчууд нь бие биенээ хамгаалж ялгүй торгууль төлсөн болоод өнгөрөөдөг байдал бүр хэрээс хэтэрсэн.
11 | 0 Хариулах
Зочин [203.98.77.114] 2025/1/27
Шударга ёс УИХ-ын Даргаас өөрөөс нь эхэлж тогтоно гэдэг дээр зөв жишиг байна гэж ойлгож хүлээж байлаа, Энэ сэдвийг сөхөөд дараа нь чимээгүй болдог нь шударга ёсоо хангаж чадахгүй, дийлдсэн, эсвэл зүгээр бусдаа намнах ажил хийж тэр нь хийгдчихээр чимээгүй болсон гэж л харагдаж байгаа даа...
3 | 0 Хариулах
иргэн [202.9.46.13] 2025/1/27
АВИЛГА ХОРООЛОЛ ОДОО СУУЛТ ӨГЧИХСӨН БАЙГАА....10 ЖИЛИЙН ДАРАА НУРНА.......
7 | 0 Хариулах
Зочин [66.181.187.40] 2025/1/27
Хаха тэгнээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.169] 2025/1/27
Аймаар осол гараад эзэд нь МАНын дарга нар учираас дараад өнгөрсөн гэсэн жинхэнэ сүнс ороомогтой байр юм бнлээ шүү
6 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/1/27
таарсан таар шуудай нарыг зайлуулах нь төрийн үүрэг мөөн
1 | 1 Хариулах
Зочин [202.21.100.202] 2025/1/27
энэ чинь өөрөө авилгач юм чинь хаха
5 | 0 Хариулах
Зочин [103.209.212.154] 2025/1/27
А.Ням-Өлзий гэж худлаа мөнгөний бичээч сда байдаг шүү. УИХ-ын дарга ацаа хийж наад аква гардены талаар ярих юм бэ? Аква гарден нураах хууль санаачлах юм уу?
3 | 7 Хариулах
Зочин [202.179.25.151] 2025/1/27
акюа гарден нтр гээд нэрээр нь дуудаж байгааг бодвол энэ байрыг зарж байгаа реалтор, барилгын комданийх нь хүн нь л байхдаа
1 | 1 Хариулах
Зочин [103.209.212.154] 2025/2/7
өө тэнэг сда чин нийтлэлээ ч уншаагүй юм уу? Aqua Garden гэд цагаан дээр хараар бичсэн байна шдэ сдамин
0 | 0 Хариулах
Зочин [203.91.112.242] 2025/1/27
УИХ-н хэлэлцэх асуудал угаасаа биш. Холбогдох салбар яаманд нь хуулийн дагуу шийдвэрлэх чиглэл өгсөн бол болоо юм бишүү.
3 | 1 Хариулах
Ars [66.181.183.101] 2025/1/27
Heden uyeree tamiin togoond tarchij tataj unasan sugnuud l bolno shdee
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.106] 2025/1/27
Мөнгө үнэхээр хүчтэй юм. Эд нар Чойжилсүрэнг үнэхээр дийлдэггүй..сүүлдээ урдаас нь ч юм хэлж чадахаа больжээ.
3 | 0 Хариулах
зочин [202.131.232.158] 2025/1/27
хотын захиргааны ажлыг юу гэж УИХ дээр ярьж шийдэх вэ
9 | 0 Хариулах
kk [66.181.167.190] 2025/1/28
тхх, засгийн сайт албаартаж л байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.73] 2025/1/27
Энэ муу хулгайчууд бүгд идэж уудаг болохоор юм хэлж чадахгүй байгаа юм. Үр хүүхдүүд нь хойч үедээ яаж тусдаг бол гээд л харж бай!!!
2 | 0 Хариулах
Зочин [64.119.29.2] 2025/1/27
Manai tur yu ch hiij chadahku odoo barigdaad duusjin bair avsan humuus ni damlaad uned hurgeed zaraad bna!!!
3 | 0 Хариулах