ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон сууцны айлууд гурван тарифт тоолуур суурилуулсан тохиолдолд цахилгааны төлбөрийн хэмжээ буурах боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахилгаан эрчим хүчний хоёр тарифт тоолуурыг гурван тарифт тоолуурт шилжүүлж төлбөрөө бууруулах боломжтой гэж "УБЦТС" ТӨХК-аас мэдэгдээд байгаа. Хоёр тарифт тоолуурыг гурван тарифт руу шилжүүлэхэд тоолуур солихгүй программ дээр холболт хийх юм байна. Тоолуураа өөрчлүүлэх бол харьяа дүүрэг дэх УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө хандаж захиалга өгнө, төлбөр төлөхгүй. Энэ талаар тус компанийн Борлуулалтын албаны дарга М.Мөнх-Эрдэнээс тодруулсан юм.

-Эрчим хүчний хоёр тарифт тоолуурыг гурван тарифт тоолуур руу шилжүүлбэл бага төлбөр төлөгдөнө гэж мэдээлж байна. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгөөч.

-Ахуйн хэрэглэгчийн гурван тарифт тоолуур нь өрхийн цахилгаан хэрэглээг өдрийн 06:00-17:00, оргил ачааллын 17:00-21:00, шөнийн 21:00-06:00 цагуудаар ялгаж тоолдог. Өөрөөр хэлбэл цагийн ялгавартай хэрэглээ нь өөр өөр үнэ тарифаар тооцоологддог.

Зургаар харуулбал:

зураг
 

Дээрх зургаас харахад хэрвээ тухайн хэрэглэгч гурван тарифт тоолуур тавиулж, 17:00-21:00 цаг буюу оргил ачааллын цагийн 973 кВт.ц хэрэглээгээ 30%-аар бууруулж, 674 кВт.ц болгосноор 201,794 төгрөгөөр бага төлбөр төлөх бүрэн боломжтой байна.

-Цахилгаан эрчим хүчний төлбөр их гараад байна гэх асуудал гарч байна. Тоолуурыг хэрхэн баталгаажуулдаг вэ, хэрэглээний төлбөрийн бодолтыг хэрэглэгч өөрөө хянах боломж бий юу?

-Цахилгаан эрчим хүчний тоолуурыг төрлөөс нь хамааруулаад дөрөв ба найман жил тутамд баталгаажуулдаг.

Хэрэглэгчийн тоолуурын баталгаат хугацаа дууссан бол харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах эсвэл 70047004 утас, УБЦТС ТӨХК-ийн УБЦТС ТӨХК-UBEDN фэйсбүүк хуудасны чатботоор холбогдон тоолуураа хэлхээнээс салгуулах дуудлага өгч, тусгай зөвшөөрөл бүхий дурын лабораторид хандан шалгуулж баталгаажуулна.

Хэрэглэгч  цахим хаягаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд бүртгүүлснээр сар бүр тооцооны нэхэмжлэл авах, мөн манай компанийн “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг гар утсандаа татаж, өөрийн гэрээний мэдээлэл болон төлбөр тооцсон байдал, тоолуурын заалтаа хянах, харах зэргээр хэрэглээний төлбөрийн тооцооллыг хянах бүрэн боломжтой юм.

-Гурван тарифт тоолууртай болсноор орон сууцны айл өрх шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх үү?

-Шөнийн тарифын хөнгөлөлтийг тоолуурын тариф хэд байхаас үл хамааран Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол, ЭХЗХ-ны 2024 оны 749 дүгээр тогтоолын дагуу зөвхөн гэр хорооллын хэрэглэгч нарт үзүүлдэг.

Орон сууцны хэрэглэгчийн хувьд гурван тарифт тоолуур суурилуулсан тохиолдолд 17:00-21:00 цаг буюу оргил ачааллын цагийн хэрэглээгээ 30%-аас дээш бууруулбал төлөх төлбөрийн хэмжээ буурах боломжтой.

зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.23.199.2] 2025/2/19
Хүнээ бодсон шийдвэр гаргамаар юмаа хүмүүс ажлаа тараад гэртээ ирээд хоол ундаа хийж идэх цагийн төлбөр нь өндөр байхаар иргэд яаж амьдрах юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.65] 2025/1/29
Энэ тоолуурыг гэр хороололд тавиад улам өндөр төлбөр гарсан гээд байна шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.132] 2025/1/29
Ингэж аашхаа болиочээ. 2 шатлалт тоолуур өчнөөн үнээр тавиулж .баталгаажуулах гэж өдөржин юм болсон. Танайхаар дүүрэн ажилгүй холхисон хүмүүс .баахан сул цалин.хэсэг бж бснаа 2 шатлал тоолуураар тооцохоо больчихсон. Үнэхээр ичгэвтэр .та нар орон тоогоо багасгаж хэтэрхий өндөр шагнал урамшуулалаа багасга. Та ажилчидын харилцаа хандлага маш муу . Дээрэнгүй харьцаа маш муу.зусланд тоолуур тавиулсан чинь би хүүхдийнхээ төлбөр төлнө тэдэн саяыг өг гээд чичрээд дарамтлаад уурлаад бсан. Арга ч үгүй бх .таксинд явж бсан боловсролгүй ядруухан баагий цахилгаанчин болоод даам болсон бн лээ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.109] 2025/1/28
220 в нь данадаа бага 180-190в. 380в нь 320-330 в ирж байгааг яах вэ ийм муу тогоор удаан ажиллаж тог их гүйдэг гэнэ үүнийг хаана хандах вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.109] 2025/1/28
300 кв аас дээш хэрэглэж байгаа тог нь өндөр үнэтэй нүүрс түлдэг юм шиг солиотой үнэ зохионо ард түмнээ шулах арга
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.109] 2025/1/28
Энэ тоолуур хэний шахаа вэ. Үнээ нэмж шулна тоолуур шахаж шулна . Оргил цаг гэдэг нь хүн ажилаа тарж ирээд хоол унд хийх хувцас хунараа угаах гээд 17-22 цагын хоорон хийгдэх үед өндөр үнэ тогтооно шулаачид...
3 | 0 Хариулах
Зочин [59.153.86.93] 2025/1/28
Ер нь 150,300 гэсэн кв-с бага хэрэглээ гэж хаана ч байхгүй. Гэртээ ганц хөргөгчтэй,зурагттай айл гал түлж суувал ийм хэрэглээ гарах байх ингэж худлаа тариф тавьж хуураараа болих хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Тоолуур [122.201.31.240] 2025/1/28
Тоолуурын бизнес хийжих юмаа
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.169] 2025/1/28
МАШ ЗӨВ ШИЙДЭЛ БАЙНА. ИРГЭД ЗАЛГУУРААСАА УТАСНЫ ЦЭНЭГЛЭГЧЭЭ , УС БУЦАЛГАГЧИЙН ЗАЛГУУРАА , УГААЛГЫН МАШИНЫ ЗАЛГУУРАА , ПEЧЭЭ ОГТ САЛГАДАГГҮЙ
0 | 1 Хариулах
Тунгаа [202.126.91.164] 2025/1/28
100 хувь нэмсэн бна.
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.97] 2025/1/27
Цахилгааны үнэнийг 30-40 хувь нэмнэ гэсэн хирнээ яагаад бараг 💯 хувь нэмчихсэн байна аа . Үнэхээр ард түмний нуруу дээр ачаа үүрүүлээд байна шүү. Тайлбар өгмөөр байна шүү
2 | 1 Хариулах
Зочин [202.131.234.42] 2025/1/27
Зуслан, гэр хорооллоор дүүрэн хулгайн тог!!!!!! Сүлжээний монтёр гэх гарууд хуйвалдаад тог хулгайлж байна шүү дээ. Зогсоох компанит ажил эхлэх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.115] 2025/1/28
за энэ ч харин худлаа байхаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.19] 2025/1/27
Зүгээр л тооллуурын шахаа дарамт зуухны шахаа шиг тооллуураа шахах гэж үнэ нэмсэн м байхдаа өдөр шөнө гэж 2тарифт байж байх 3тарифт нь худлаа талдаа 3дахийг нь яаж тооцхуу инээдтэй
4 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/1/27
ер нь чойжилсүрэн хүүрийн өмхий их тархаж байна даа.
3 | 1 Хариулах
Уншигч [66.181.191.95] 2025/1/27
Нийслэл хотын нэгэн цүнх баригч долоогч дарга хэлэхдээ . . . Монголчууд орой болохоор л бүгдээрээ цугларч хоолоо хийж иддэгээ болимоор юм гэж байна билээ, тэр даргын гэр бүл нь өдөр бүх цаг үргэлж ресторанаар үйлчлүүлдэг бололтой юм билээ, ард түмнийхээ амьдрал, гэр бүлсэг уур амьсгал бүрдүүлдэг үндэстний онцлог руугаа чичилж болохгүй л байх шүү. Ганц ганцаараа гадуур нуа, цүнх баригчидтайгаа хооллодогоо ихэд бодсон хогнууд
1 | 1 Хариулах
Зочин [103.206.193.67] 2025/1/27
хөдөөний сум болон аймгийн хашаатай айлууд тоолуураа салгаад тогоо ашигладаг. Хулгайн тогтойгоо тооцоо хий.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.130] 2025/1/27
Humuusee 17-21 tsagiin tognii heregleegee 30% buuruulsnaar tulbur buurna gej bnashu. Ternees gurvan tarift ruu shiljseneer harin ch iluu tulbur tuluud bgaa. Humuus 30% buuruulna gdgee yaj tootsoolhuu??
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.89] 2025/1/27
ГУРВАН ТАРИФТ ТООЛУУРЫН БИЗНЕСИЙГ ТӨР ӨӨРӨӨ БИЕ БОЛГОЛОО
2 | 2 Хариулах
Зочин [103.212.162.175] 2025/1/27
Ихэнх хүн 17-21 цагт хоол хийж ТВ үзэж хамгийн их тог хэрэглэдэг. 21-с хойш хоол хийнэ гэж байхгүй, 17-с өмнө ажил дээрээ хоол хийлтэй биш. Худлаа хуцаж байхаар шудрага, шулуун "та нарын тогны үнийг 2-3 дахин нэмлээ" гээд хэлчээч. Лалрууд талбай дээр зогсоно гэж айгаад байна тийм үү?
4 | 1 Хариулах
Зочин [103.71.100.126] 2025/1/27
Харин тийм. Ажил, сургуулиас ирээд хоолгүй, цайгүй, амрахгүй 30% хэмнэ гэж байгаа юм байна муу … вэ.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.91.237] 2025/1/27
Salgahdaa ulun hurdaniig n yana
2 | 1 Хариулах
Зочин [103.212.162.167] 2025/1/27
2 шатлалт толуур тавиулж нүдрүүгээ хуруугаа хийв дээ.Шинэ толуур тавиад хэд дахин өндөр төлбөр гарч байсан
1 | 1 Хариулах
газар [139.5.216.191] 2025/1/27
дээр нь баталгаажуулалт хийдэг болж Хөгжөөчээ .. салгана .. дуудна.. авч очоод баталгаажуулна.. буцна түгжирнэ түгжирнэ түгжирнэ.. дуудна түгжирнэ.. тэгээд нэг ирлэ залгалаа.. лав 3 өдрийн 4 хүний ажил ална !! .. зөөврийн лабтай болоод газар дээр нь баталгааажуулаал . нэхэмжлээл явчихна биз дэ хөгжөөчээээ
11 | 1 Хариулах
[66.181.184.120] 2025/1/27
цоо шинэ тоолуурыг маань мулталж аваад аймар дүнгэнүүртэй хуучин тоолуур тавьчихаж байнлээ. тачигнаж дугараад.
0 | 0 Хариулах