ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийнэ
Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд
08:30 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас МХЕГ- хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хурал болно.
НЗДТГ-ын А зааланд
09:00 цагт НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.
НҮБ-ын байранд
09:30 цагаас 15:00 цаг хүртэл Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын (БОНХАЖ) Яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачлага (BIOFIN)” төслийн нээлтийн хурал болно.
МҮХАТ дээр
09:00 цагт НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг зохион байгуулж байна.
Пума Империал зочид буудлын Б байранд
10:00 цагаас 13:00 цаг хүртэл "Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт болно.
ГХЯ дээр
10:00 цагаас 10:40 цаг хүртэл Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон Хамтарсан хорооны анхдугаар хурал болно.
Төрийн ордонд
11:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийнэ.
12:00 цагт Их танхимд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна.
ЭМСЯ дээр
11:00 цагт ЭМСЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандартыг танилцуулна.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Хэлмэгдсэн хөгшдийг төр засаг 12 жилийн турш хууран мэхэлж байгаа тухай Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд ТББ-аас мэдээлэл хийнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт "Big line film", "Nomads films&entertainment"-ийн хамтарсан бүтээл “Сайн уу амьдрал минь-2” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн бага хуралтай.
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран олимп эхлэх 60 хоног болон Team Mongolia тамирчдаа дэмжих аяны талаар мэдээлэл хийнэ.
ГХЯ дээр
14:00 цагт "Мэдээллийн цаг" хуралтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

