2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-2°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
02:00
S31
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц хүмүүжлийн нууц: "bébé өсгөхүй"

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN

Ээж та шөнө бүр хэд хэд босож, хүүхдээ хөхүүлэн дутуу нойртой хоноод, өглөө нь ажилдаа гүйж, орой нь хүүхэддээ санаа зовж яарсаар гэртээ харьдаг уу? Шөнө сэрэхэд нь хэсэгхэн уйлуулсандаа, хоолоо сайн идсэнгүй дээ гэж, эсвэл хүүхдээ орхиод хальтхан гэрээсээ гарсандаа санаа зовж, гэмшин, өөрийгөө буруутгадаг уу?

Тэгвэл зарим орны ээж нар тэгж “зовдоггүй”, харин ч өөртөө анхаарч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог ба хүүхэд нь ч ээжийнхээ энэ байдлыг ойлгох мэт хэдхэн сартайгаасаа эхлээд шөнө сэрэлгүй унтаж сурсан байдаг гэвэл ямар байна?

Америкийн Уолл Стрит Журнал сонины сурвалжлагчаар ажиллаж байсан Памела Дракерман хэмээх бүсгүй хүүхдээ Парист төрүүлэхдээ “франц ээж” болохыг хүсэж байсангүй. Франц хүмүүжил гээч нь франц хувцасны загвар эсвэл бяслаг шиг алдартай зүйл биш шүү дээ. Гэтэл түүнтэй таарсан франц хүүхдүүд 2-3 сартай байхаасаа л эхлэн шөнө сэрвэлзэлгүй, сайн унтаж сурч, хоолондоо сайн болоход, харин аав ээж нар нь хүүхдээ тоглож байх зуур тайван сууж кофегоо ууж байв. 

Тиймээс тэр живхний цүнхэндээ зөөврийн компьютерээ хийж аваад, сайн унтаж, олон төрлийн хоол иддэг хүүхдүүд, харьцангуй тайван аав ээж нараас бүрдсэн Францын нийгмийг, франц эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх аргын нууц нь чухам юу болохыг судлахаар ханцуй шамлан зүтгэжээ. Тэрээр франц аав ээж нар цөөн хэдэн зүйлд маш хатуу ханддаг боловч бусад ихэнх зүйлс дээр тун уужуу тайвуу ханддагийг олж мэдсэн байна. Улмаар одоо байгаагаасаа өөр эцэг эх болохын тулд хүмүүжлийн арга барилаа өөрчлөөд зогсохгүй хүүхэд гэж чухамдаа хэн бэ гэдгийг өөр өнцгөөс харах хэрэгтэйг ойлгосон байна. Ингээд тэрээр өөрийн судалж мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан "Франц хүмүүжлийн нууц: bébé өсгөхүй" хэмээх энэхүү номоо бичсэн байна.

Дэлхийн 27 хэлээр орчуулагдаад байгаа энэхүү номыг Монсудар хэвлэлийн газраас орчуулагч Ц.Нарангаравын орчуулснаар уншигч таны мэлмий, оюунд толилуулахад бэлэн болжээ.

Өнөөдөр 19:00 цагт Central Tower-ийн 4 давхарт, 412 хурлын танхимд "Франц хүмүүжлийн нууц: bébé өсгөхүй" номын нээлт болох юм байна.

Памела Дракерманы шулуун шударга зан, аливаа алдаа, дутагдлыг хошин маягаар илэрхийлсэн байдал хийгээд сонирхолтой, гярхай ажиглалтуудаар дүүрэн, уншихад урамтай, хөгжилтэй, хөнгөн хэлбэрээр бичигдсэн энэ ном уншигч танд яг л дотны найзтайгаа суугаад, ээж хүний зовлон жаргалаа хуваалцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй.

Хүүхэдтэй хүн бүрийн заавал унших номын нэг ажээ.

x