Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтлаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

- Айлчлал -

БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол  боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн  ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч мэндчиллээ. Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсэний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хоёр орны далбаа барьсан хүүхдүүд Монголоор мэндчилэн угтаж баяр хүргэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг авахууллаа.  

Угтах ёслолд Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-үүл болон албаны хүмүүс БНСУ-н талаас Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Ю Иль Хо, Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ, Засаг захиргааны сайд Хун Юн Шиг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ким Жун Дог, Аж үйлдвэр, Худалдаа, эрчим хүчний сайд Жу Хён Хван, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Ин, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ли Вон Жун болон албаны хүмүүс байлцав.

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийж,  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэтгэн БНСУ-Ерөнхийлөгч Пак Гын Хэ үдийн зоог барилаа.