Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сөүл хотын "Хүндэт иргэн"-ээр өргөмжиллөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна -

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхлаа.

Сөүл хотын дарга Пак Вон Сүн "Бидний зүгээс Сөүл хотод сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажилладаг. Сүүлийн үед яригдаж буй бас нэг чухал асуудал нь худалдааны чиглэлээр хүүхэд залуусыг боловсрол эзэмшүүлж цаашид энэ чиглэлээрээ ажиллаад явах боломжийг бий болгох асуудлыг судлаж байна." гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Сөүл хотын “Хүндэт иргэн”-ий батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Батламжид “Эрхэмсэг ноён Таныг Сөүл хотын Хүндэт иргэнээр  өргөмжлөн Сөүл хотын иргэдийг төлөөлөн энэхүү батламжийг гардуулав.” гэжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Цөөнгүй хүний амьдралд тулгамдсан асуудал болох гэрээгээр ажилладаг хүмүүсийн асуудал уулзалтын үеэр мөн яригдсан. Залуучууд Солонгост гэрээгээр ажиллахаар олноороо ирдэг. Нэг хэсэг нь ардаа үлдсэн гэр бүлээ тэжээж байхад нөгөө хэсэг нь амьдралаа шинээр зохиодог.

Гэр бүлийн салалт, тогтворгүй байдлыг өсгөж байгаа энэ хүчин зүйлийн хэрхэн зохицуулах, гэрээгээр ирж байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд дагалдан виз авдаг байх, гэр бүлээрээ байж хамтран ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжтой эсэх зэрэг олон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны хүмүүсээс хариулт авлаа.

Фото

Эх сурвалж: president.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг