• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Баярцогтоо чи сонгуульд дэвшихээ болио” ДУУТ МЕССЭЖИЙГ олон улсын үйлчилгээ ашиглаж илгээжээ

Б.Ану
2016 оны 5 сарын 19
IKON.MN

"12345" гэх дугаараас өчигдөр зарим хүнд улстөрийн агуулга бүхий дуут мессэж ирсэн тухай иргэд өөрийн сошиол сувгаар мэдээлсэн билээ. 

Өмнө нь УИХ-ын гишүүдийн дугаараас бусдад улстөрийн агуулга бүхий мессэж ирж асуудал өндрөө авч байсан. Тэгвэл өчигдрийн дуут мессэж мөн л улстөрийн агуулгатай байсан нь анхаарал татаж байгаа юм. 

Энэхүү дуут мессэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн "Баярцогтоо чи сонгуульд дэвшихээ болио" гэсэн утга бүхий дуут мессэж байсан байна. 

Энэ талаар Мобиком Корпораци өөрийн вебсайт дээрээ "2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 16:25 цагт Мобиком Корпораци болон бусад үүрэн холбооны операторын зарим хэрэглэгчийн гар утсанд улстөрийн утга агуулга бүхий дуут мессэжийг зохион байгуулалттайгаар илгээсэн үйлдэл гарлаа. Мобиком Корпораци шуурхай арга хэмжээ авсны үр дүнд тус дугаарыг хааж, холбогдох байгууллагуудад мэдэгдээд байна..." гэсэн мэдэгдэл гаргаад байна. 

Тус асуудлаар өнөөдөр Мэдээлэл Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газар  шуурхай хуралдаан хийсэн байна. Хуралдааны талаар ХХЗХ-ны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулгатай холбогдож тодруулахад “ХХЗХ дээр оператор компаниуд болон манай хорооны холбогдох албан тушаалтнууд оролцсон шуурхай хурал хийлээ. Өчигдрийн дуут шууданг олон улсын үйлчилгээ ашиглан Монголын үүрэн болон суурин утас хэрэглэгчид рүү дуут шуудан илгээсэн болох нь тогтоогдсон.

ХХЗХ ажлын хэсэг байгуулж энэ санаатай үйлдлийг шалгахаар болсон. Гэхдээ чухам ямар хүн энэ үйлдлийг хийснийг манай байгууллага тогтоохгүй. Холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэж ойлгож байна” гэлээ. 

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар хөгжихийн хэрээр улстөрийн бохир, захиалгат явуулга цаашид даамжрахыг үгүйсгэхгүй. Тиймээс ч олон нийтийг хамарсан онцгой арга хэмжээ, үйл явдлуудын үеэр мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнүүд, холбогдох төрийн байгууллагын харьяа аюулгүй байдлын ажлын хэсэг байгуулах талаар яригдаж байгаа талаар Л.Гантулга нэмж мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Elbegdorj [43.228.129.119] 2016/5/27
Elbegdorj sain hun bolj jujiglej bgaan. Uuruu uuriiguu tegj bhgui yu. Yagaav nuguu osold orloo gej baahan uruvduuleegui yu
0 | 0 Хариулах
хангал [112.72.11.121] 2016/5/20
харийнхан биднээр дайжигнаж байгаа юм биш үү
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.8] 2016/5/20
Za teeer harav uu?? Mobicom iim l nuutslalgui ashiglahad ayultai dandaa medeelel aldaj hakerduulj bdag mia operator shdeee. Mobi-n dugaaraa gargaj hay
3 | 7 Хариулах
Зочин [27.123.214.2] 2016/5/20
Бүх үүрэн операторууд дээр гарсан гэж байгаа биздээ гүйцэд уншаач. Харин ч түрүүлээд арга хэмжээ авсан гэж байна
4 | 0 Хариулах
Зочин [151.47.129.165] 2016/5/20
Oilgomjtoi yum Bayrtsogt Elbegdorj nar uursduu l ene uildeliig hiilguulej baigaa sh de!
1 | 0 Хариулах
Bilguun [202.9.42.4] 2016/5/20
:joy:
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.221] 2016/5/20
Jenko aliin hiijagaa ajil
4 | 2 Хариулах
Зочин [1.180.243.35] 2016/5/20
Chi yaaj medsiin.jenkogiin hajuud suuj bsiinmuu,bitii ingej bodsonoo burj baildaa
0 | 1 Хариулах
Зочин [202.131.252.217] 2016/5/20
Үг хэлэх эрх чөлөө буюу сэжиг таамаглал санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж...
1 | 0 Хариулах
Me [122.201.21.195] 2016/5/19
Ene tegeed hackertai yamar holbootoi yum be?
0 | 0 Хариулах
Tanidag akh [103.212.117.192] 2016/5/19
Unuuh l hecuu nert Jenco bankhariin hiij bui ahil biz, odoo ch hev mayagiig shuud l tanidag boljee
3 | 2 Хариулах
Зочин [103.212.116.144] 2016/5/19
Jenko ats chi amjihgvi shvv chamaig shorond tsaashna haruulna
3 | 2 Хариулах
Зочин [1.180.243.35] 2016/5/20
Kkk uildel deer ni haraad suuj bsan ym shig bichhiin hahah,bur eleg hushluu.ydaj bhad chi chini bur zorgooroo Hun alj tAlaad bdag ymar shiidtsen gar we.
2 | 1 Хариулах
Зочин [92.224.179.105] 2016/5/19
zow bitgii ner dewsh. hergee huleegeed erthen yalaa yavuulj baytsgaa!
1 | 1 Хариулах
Зочин [202.179.31.116] 2016/5/19
Хууль хяналтын байгуулллагаар шалгуулж,дуут мессеж явуулсан хүнд арга хэмжээ авч,шоронд хийх хэрэгтэй.Тэгэхгүй бол МУ-д буруу жишиг тогтох гээд бна.Хэн дуртай нь таалагдаагүй хүнээ үүрэн,болон суурин утас хэрэглэгч уруу сөрөг мессеж илгээгээд байвал эмх замбараагүй байдал үүснэ шүү дээ.Иймээс хууль хяналтын байгууллага чаралтай арга хэмжээ аваачээ...
3 | 1 Хариулах
Зочин [202.131.226.120] 2016/5/19
Баярцогт Цагдаагийн даргыг солих ажиллагааг нураасан тул Баттулга болон түүний нохдод бүрмөсөн бариулж байна.
6 | 0 Хариулах
zochin [202.21.106.105] 2016/5/19
Buruu ni yu bn. Sanalaa helj bolno sh dee
0 | 1 Хариулах
Энхбат [202.21.120.234] 2016/5/19
Сүржигнэхээ байчих л даа.Уг нь зөв л юм хийсэн байна даг.
4 | 3 Хариулах
Зочин [150.129.143.85] 2016/5/19
jenco goos oor hen l bv gej de...
10 | 0 Хариулах
zochin [95.91.206.112] 2016/5/19
Arai l hurdatstai hugjuud baina uu gui yu?
2 | 0 Хариулах
zochin [103.26.194.236] 2016/5/19
mobicom gej mungund durtai hogiin gazar bna.
1 | 3 Хариулах
Зочин [139.5.219.174] 2016/5/19
Gencogoos bn daa
9 | 0 Хариулах
Зочин [202.55.191.34] 2016/5/19
Шалгуул шалгуул юм л бол нохойд барьдаг мод юмуу тэр Ж чинь
4 | 4 Хариулах
Зочин [202.179.24.113] 2016/5/19
ЗӨВ, ГОЁ ....
1 | 1 Хариулах