Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

П.Болд: Нийслэлийн Сонгуулийн Хороо гаргасан шийдвэрээ эргэж харъя гэсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Тусгаар Тогтнол эв нэгдэл эвслээс 2016 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийг Нийслэлийн Сонгуулийн Хороо бүртгэхээс татгалзсанаа мэдэгдсэн билээ. 

Энэ асуудлаар тус эвслээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Засаг төр маань шударга намууд, бие даагчдаас зайгаа барьж байх шиг байна. Тусгаар тогтнол эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвсэл гэсэн хоёр эвслийн төлөөлөл мөн бие даагчдын төлөөллүүд хамтран Нийслэлийн Сонгуулийн Хорооны удирдлагатай уулзалт хийсэн. 

Энэ уулзалтаас Сонгуулийн тухай хуульд процессын алдаа гарсан байна. Үүн дээр харилцан ойлголцъё гэдэг дээр тохиролцсон. НСХ-ны дарга Ё.Гэрэлчулуун Хоёр эвсэл, бие даагчид гомдолтой байгаа бол Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу өргөдөл гомдлоо гаргаад өгч болно. Үүний дагуу бид асуудлыг нэг мөр болгоё гэсэн” гэв. 

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Болдоос дараах зүйлийг тодрууллаа. 

-НСХ-ноос танай эвслийг бүртгэхээс татгалзсан шийдвэрээ нэгэнт гаргачихлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандахаас өөрөөр ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ?

-НСХ-ноос гаргасан шийдвэрээ эргэж харъя, гурав хоногийн дараа асуудлыг чинь шийдье гэсэн хариу өгсөн. Нэгэнт тийм хариу ирсэн болохоор бид одоохондоо ямар нэгэн алхам хийгээгүй байна. 

Мөн ард иргэддээ ашигтайгаар шийднэ гэсэн. Үнэн худлыг нь харж л байна. 

-Ямар шалтгаанаар танай эвслийг бүртгэхээс татгалзсан юм бэ?

-Эвсэж болохгүй гэсэн. Бид хэнтэй нийлж, эвсээд сонгуульд оролцох эрх маань нээлттэй байхад ийм хариу өгсөн. Энэ нь ард түмэнд МАНАН-гаас өөрийг битгий сонго гэсэн сонголт л үлдээж байгаа хэрэг. Ингэж болохгүй. Ард түмэн сонголтоо чөлөөтэй хийг л дээ.