АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Хиллари Клинтон 2015 оны санхүүгийн тайлангаа өчигдөр Холбооны Сонгуулийн Коммисст танилцуулсан байна.
Хиллари 2015 онд өөрийн бичсэн “Hard Choices” (Хэцүү сонголтууд) номноосоо $5 сая, нэр дэвшихээсээ өмнө тавьсан илтгэлүүдээсээ $1.5 саяыг олсон байжээ.
Тэр мөн янз бүрийн компани, хөрөнгө оруулалтын сангуудад нийтдээ $30 саяын үнэлгээтэй хувьцаа эзэмшиж байгаа юм байна.
Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Билл Клинтон 2015 онд тавьсан илтгэлүүдээсээ $5 сая гаруйн орлогыг олсон байжээ.
Хилларигийн өрсөлдөгч Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп түүний өмнө орлого, хөрөнгөө тайлагнасан бөгөөд түүнд дурдсанаар Трампын нийт хөрөнгө $10 тэрбум гэсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|