Наадмын соёл урлагийн арга хэмжээг Н.Наранбаатар найруулна
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар болжээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит хурал өнөөдөр болсон бөгөөд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан талаар танилцууллаа.
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар шалгарсан.
Харин төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл найруулахаар болсон аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
