Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд данстай хүүхдийн зохиолч ДОКТОР СЬЮЗ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Доктор Сьюз нэрээр дэлхийд танигдсан Америкийн нэрт зохиолч, зураач Теодор Сьюз Гейзел нь 1904 онд  Массачусетс мужийн Спрингфилдэд төржээ. 

Доктор Сьюз нь амьдралынхаа туршид дараах шагналуудаар шагнагдаж байжээ.

  • Эмми Авардсын шагналыг гурван удаа
  • Грэмми Авардсын шагналыг гурван удаа
  • Академи авардс 
  • Америкийн хүүхдийн уран зохиолын нийгэмлэгээс олгодог Caldecott шагналаар гурван удаа

Доктор Сьюзийн олон бүтээл бүх цаг үеийн хүүхдийн шилдэг бүтээлээр шалгарсан бөгөөд түүний бүтээлүүд нь 20 гаруй хэл дээр хэвлэгдэж 600 сая хувь борлогдсон байна. 

Дартмундын коллеж, Оксфордын их сургуульд сурч байх үеэс Доктор Сьюз хэмээн нэрлэгдэх болсон тэрээр нийт 60 гаруй ном гаргажээ. 1958, 1961 онуудад Америкийн уран зохиолын шагнал болох Лэвис Карол Шелф шагналаар хоёр удаа шагнагдсан бөгөөд АНУ-ын Үндэсний Боловсролын Нийгэмлэгээс түүний төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдрийг Үндэсний уншлагын өдөр болгожээ. 

АНУ-ын Үндэсний Боловсролын Нийгэмлэг хэмээх 3 сая гишүүнтэй байгууллагаас 2007 онд эцэг эх, багш нарын санал асуулгаар хүүхдэд санал болгох шилдэг 100 номын жагсаалтыг гаргасан бөгөөд энэ жагсаалтын тэргүүн эгнээнд Ногоон өндөг ба ногоон хиам, Чиний ирээдүй хичнээн сайхан гээч, Малгайтай муур, Лоракс, Гринч зул сарыг хулгайлсан нь номууд жагссан бөгөөд Доктор Сьюзийн нийт 10 ном энэ жагсаалтад багтсан байна. 

Номын салбарын шилдэг сэтгүүл болох Publishers Weekly-ээс бүх цаг үеийн хүүхдийн шилдэг бүтээлийн жагсаалтыг эмхэтгэн гаргасан бөгөөд шилдэг 100 номын жагсаалтад Доктор Сьюзийн 16 бүтээл багтжээ. Ногоон өндөг ба Ногоон хиам ном нь жагсаалтын 4-т, Малгайтай муур жагсаалтын 9-т тус тус орсон байна. 

Ногоон өндөг ба хиам 

 

 

Түүний шилдэг бүтээлүүдээс сэдэвлэн телевизийн 11 бүтээл, уран сайхны 4 кино, телевизийн 4 цувралыг тус тус бүтээжээ.  2008 онд Гринч зул сарыг хулгайлсан нь киног Юниверсал Пикчерс компани 123 сая долларын зардлаар бүтээж 345 сая долларын орлого олсон бол 2012 онд Лоракс киног 70 сая доллараар бүтээж 348.8 сая долларын орлого олжээ. 

Лоракс

 

 

Доктор Сьюзийн хамгийн сүүлчийн бүтээл болох “Чиний ирээдүй хичнээн сайхан гээч” бүтээл нь түүнийг нас барахын өмнө хэвлэгдсэн бөгөөд АНУ, Канадад дунд сургууль болон коллежоо төгсөж буй оюутан, сурагчдад бэлэглэдэг түгээмэл бэлгийн нэг болсон байна. Төгсөлтийн баяраар энэ номын борлуулалт огцом өсдөг бөгөөд энэ ном 1997 онд USA Today-ийн шилдэг борлуулалтай номын 1-т, 2015 онд 2-т жагсжээ.

Чиний ирээдүй хичнээн сайхан гээч

 

 

Бэлтгэсэн: Д. Гэрэлмаа,  “Залуучуудын Боловсрол Хөгжлийн Төв” ТББ