ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН
Элэгний хорт хавдраас сэргийлэх ЭНГИЙН таван алхам
iKon.MN
Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх энгийн зөвлөгөөг Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс хүргэж байна.
- Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах
- Мах, амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах
- Элэгний В вирусын эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах
- Хөгцөрч муудсан үр тариа, цагаан идээ, бусад хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
- Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах.
- Элэгний В,С вирустэй хүмүүс онцгойлон 6 сар тутам цусан дахь хавдрын маркер илрүүлэг шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөлөө.
Хүний элэг цусыг шүүж, цэвэрлэдэг эрхтэн. Тиймээс янз бүрийн хортой бодисууд шүүгээд эхлэхээр элэг хурдан гэмтдэг байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
