2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-1°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Хоёр эхнэртэй байх" хууль хэнд хэрэгтэй байж болох вэ?

А.Алиман
2016 оны 4 сарын 27
MorninigNews.mn

УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болсны дараагаас “Хоёр эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрөх гэнэ" гэдэг яриа сошиал ертөнцийн хэлэлцүүлгийн сэдвийг нэгээр нэмсэн юм. 

Хайр сэтгэлээс өөр өмч хөрөнгө, үнэт зүйл үгүй ардууд “пөөх, паах, нэг эхнэрээ яая гэж байж...” хэмээн дуу алдаж, хадмын хэрүүлээс хэтрэх асуудалгүй мань мэт нь “хоёр дахь хадмаа хаана, хэрхэн тусгаарлана аа...” гэхчлэн хэсэгтээ л хадуурах шинжтэй.

Хэдийгээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудастаа “Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо” хэмээн жиргэсэн нь үнэн ч хуулийн төсөлд ийм заалт тусгагдаагүй нь бас л үнэн юм.

Хэрэв хуулиар хоёр дахь, гурав дахь эхнэрийг зөвшөөрлөө гэхэд энэ нь “хайр сэтгэлээс өөр өмчгүй, хадмын хэрүүл”-ээс цааш проблемгүй бидэндээ бол падлий ч үгүй харилцаа л даа.

Орлого, хуримтлалаараа олноос тасарч түрүүлсэн тэдэнд гэрлэлтийг “хайр сэтгэл”-ээр хязгаарлах нь хангалтгүй.

Харин үе үе өвсний түймэр шиг гэгдэг сэдэв “хоёр эхнэрийн хууль”-ийг хүсэмжилдэг өөр нэг хэсэг өнөөгийн нийгэмд байгаа юм биш биз гэх хачин хар төрөөд байх боллоо. Нийтийн өмчийн ойлголтоосоо нийгмээрээ салж, хувийн өмчийн харилцаанд хорин хэдэн жилийн тэртээгээс хөл тавьсан монголчуудын нэг хэсэг нь нэлээдгүй хөрөнгөлөг болж амжжээ.

Тэдний зарим нь хилийн чанадад үл хөдлөх худалдан авч, хууль татваргүй бүсэд хадгаламж нээж, хүүхэд хойчдоо өвлүүлэхүйц хогшил хөрөнгө арвинтай болсныг нь бид бүгдээрээ мэдэх хойно.

Хармын сэтгэлээр тэдэнд атаархахаас илүүтэй хүлээн зөвшөөрөх, хүндэтгэн үзэх хандлагатай болсноо ч анзаарч байна. Орлого, хуримтлалаараа олноос тасарч түрүүлсэн тэдэнд гэрлэлтийг “хайр сэтгэл”-ээр хязгаарлах нь хангалтгүй байж бас болох юм.

Шуудхан хэлэхэд өөрийн нэр дээр болон өөрийн гэр бүлийн гишүүд дээр бүртгүүлж чадахгүй яваа хөрөнгө, орлогоо “хоёр дахь’’-ийн нэрээр бүртгэлжүүлэх шаардлага байхыг үгүйсгэхгүй. Нууц амрагийн нэр дээр шилжүүлсэн, бүртгүүлсэн данс тооцоо, өмч хөрөнгө хэзээ нэг цагт хүнийх болж мэдэх хэтэрхий өндөр эрсдэлтэй.

Тэгснээс хөрөнгө нь хүний нэр дээр ч хүн нь өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй болчихвол найдвартай мэт. 

Та бүхэн санаж байгаа бол сүүлийн хэдэн жилд нийгэмд дуулиан тарьсан татвар, санхүү, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн цаана нэг бус “нууц амраг”, шинэ, хуучин эхнэрүүдийн нэр холбогдож байв.

Татварын албаны дунд тушаалын дарга л гэхэд “нууц амраг"-ийнхаа болон түүний эцэг эхийнхээ дансаар мөнгөө дамжуулж байсан төдийгүй өмнөх ба одоох эхнэр, хүүхдийнхээ нэрээр өмчөө хадгалж байсан талаар хэвлэлүүд шуугиад өнгөрсөн. 

Өмч хөрөнгөө өөрийн гэр бүлийн хүрээнд хуваах, цаашлаад өв залгамжлуулах асуудал ч энд хамаатай байж болно.

Бас өдгөө дуулиан тарьж буй төмөр замын төслийн мөнгөтэй холбоотой асуудал дээр ч иймэрхүү баримт хэвлэлээр гүйгээд амжсан бол төрийн өндөр албан тушаалтан хуучин эхнэрийнхээ гэрт сейфтэй мөнгөө хадгалж байсныг нь хулгайч “олсон” хэрэг ч гарч байлаа.

Энэ мэтээс эргэцүүлж үзвэл "албан ёсны хоёр эхнэртэй"-тэй байх гэдэг нь "хайр сэтгэлээс" өөр өмч хөрөнгөтэй хүмүүст хамгийн их хамаатай хэрэг байж мэдэхээр байна. Өмч хөрөнгөө өөрийн гэр бүлийн хүрээнд хуваах, цаашлаад өв залгамжлуулах асуудал ч энд хамаатай байж болно.

Өнгөрсөн зун хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд ДНБ-ны талтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө ил болсон төдийгүй тэдгээрийн дийлэнх нь төрийн албан хаагчдад хамааралтай талаарх мэдээлэл цацагдаж байв.

Үүний дараахан төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдийн ар гэр, ах дүү хамаатан болох 200 мянган гаруй хүний нуусан хөрөнгийг ил болгон бүртгэлжүүлэхэд зориулсан нэгэн “нууц” тогтоолын төсөл УИХ-ын түвшинд яригдаж байна гэдэг мэдээлэл цацагдсан юм.

Дэлхий нийтийн жишгийг харвал үнэмлэхүй баян гэр бүл олонтой Арабын ертөнцийн зарим улс оронд хоёр ба түүнээс дээш эхнэртэй байхыг зөвшөөрдөг бол нийтээрээ буурай дорой Африкийн ихэнх орнуудад үүнийг зөвшөөрдөг байх юм. Гэрлэлт гэдгийн цаана гарцаа байхгүй хайр сэтгэл, нөхөн үржихүйн асуудал яригдах нь зүй ч өмч хөрөнгө, өв залгамжлалын харилцаа ч хамтдаа явж байдаг. Тэгэхээр хоёр эхнэрийн хуулийг хүсэмжлэх шалтгаан хайр сэтгэлээр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй сэдэв байж таарах нь ээ.

Энэ дашрамд дурдахад ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед “хоёр эхнэртэй байж болох” тухай заалт оруулах эсэх санал хураалт явуулж байсан гэдэг.

Уг саналыг дэмжсэн хүмүүс нь “Нам төрийн тэргүүн, сайд, аймаг, сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа хашрууд” байсан гэж нэрт сэтгүүлч агсан Дашрэнцэн гуай бичиж байжээ. Одоогийнхоор бол эрх мэдэлтэй, өмчтэй хөрөнгөтэй хэсэг нь л энэ санааг дэмжсэн хэрэг болж таарч буйг анзаараарай.

x