ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч нарыг мэргэшүүлэх болон давтан сургалт нь аюулгүй тээврийн гол баталгаа

Монголын мэдээ
2016 оны 4 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Мэргэшсэн жолоочийн шалгалт авах байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээ, мэргэшсэн жолоочийн сургалтын хэлтсийн дарга Ц.Ариунаатай ярилцлаа.

-Юуны өмнө мэргэшсэн жолооч­ийн шалгалт авах байршил хаана болж өөрч­лөгдсөн талаар манай уншигч­­дад мэдээлэл хүргэхгүй юу?

-Манай Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээ, мэргэшсэн жолоочийн сургалтын хэлтэс АСА Цирк дэх байрнаасаа нүүн, Баянзүрх дүүрэгт байрлах Техникийн хяналтын үзлэгийн төвийн зүүн талаар хойш эргээд 200 метрт байрлах "Таван ган трейд" ХХК-ийн байранд байрлаж байгаа.

Тиймээс мэргэшсэн жолоочийн шалгалтыг тус “Таван ган трейд” ХХК-ийн байранд авч байна. Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх хүсэлтэй жолооч нарт хандаж хэлэхэд та бүхэн шалгалт өгөхөөр очихдоо шууд Баянзүрх дүүрэгт байрлах “Таван ган трейд” ХХК-ийн байранд очих хэрэгтэй.

Тус шалгалтыг ажлын өдрүүдэд 8.30-17:30 цагийн хооронд дараах төрлийн хүрээнд зохион байгуулж байна. Тодруулбал,

  • B, C, D, CE ангилал;
  • Улс хоорондын ачаа тээвэрлэлт;
  • Улс хоорондын зорчигч тээвэрлэлт;
  • Жуулчин тээвэрлэлт;
  • Аюултай ачаа болон овор ихтэй урт ачаа тээвэрлэлт гэсэн ангилалаар шалгалт хийх боломжтой.

-Мэргэшсэн жолоочийн шалгалт авахад юуг голчлон анхаардаг вэ? Шалгалт өгөхөөр очиж буй жолооч нартаа анхааруулж хэлэх зүйл бий юу?

-Мэргэшсэн жолоочийн шалгалтыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны тавдугаар сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох”  журмын дагуу зохион байгуулж байгаа.

Мэргэжил дээшлүүлэх сургалтад 8,311 жолооч хамрагдаж үнэмлэхээ авсан байна.

Мөн шалгалт өгөх гэж буй жолооч нартаа зориулсан мэргэшсэн жолоочийн шалгалтын тестийн гарын авлага хэвлүүлсэн, тус гарын авлагын дагуу шалгалтдаа бэлтгэж ирэхийг зөвлөж байна.

-Өнгөрсөн онуудад нийт хэдэн мэргэшсэн жолооч шалгалтад хамрагдан үнэмлэхээ авсан байна вэ?

-2010 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд B, C, D, CE ангилалд нийт 38,102 жолооч шалгалт өгч тэнцэн үнэмлэхээ гардан авсан бол улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт, жуулчин тээвэрлэлт, аюултай ачаа болон овор ихтэй урт ачаа тээвэрлэлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад 8,311 жолооч хамрагдаж үнэмлэхээ авсан байна.

-Жолоочийн мэргэжил дээшлүүлэх сургалтын ач холбогдлын талаар тайлбарлахгүй юу?

-Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалт нь олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёлыг төлөвшүүлэн, аюулгүй тээврийн гол үндэс болсон ач холбогдолтой сургалт юм.

Өнөөдөр энгийн хэрэглээнд автотээврийн хэрэгсэл жолоодож буй хүн бүр жолооч, харин үйлчилгээ эрхэлж байгаа, олон хүний амь нас, эд хөрөнгийг хариуцаж яваа жолооч маш хариуцлагатай, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй шүү дээ.

Энэ утгаараа мэргэшсэн жолоочийн сургалт олон улсын жишигт нийцсэн,  мэргэжлийн ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

-Мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахын тулд хаана хандах вэ?

-Улсын хэмжээнд нийт 36 сургалтын төв мэргэшсэн жолоочийн сургалт явуулж байна. Үүнээс хөдөө, орон нутагт 24 сургалтын төв, Улаанбаатар хотод 12 сургалтын төв үйлчилгээ үзүүлж байгаа аж.

-Орон нутагт мэргэшсэн жолоочийн сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Орон нутагт мэргэшсэн жолоочийн сургалтыг 21 аймаг дахь Автотээврийн төвүүдээр дамжуулан цахим хэлбэрээр авч байгаа. Та өөрийн оршин суугаа орон нутгийнхаа Автотээврийн төвд очин шалгалт өгч, үнэмлэхээ авах боломжтой.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.42.226] 2019/2/22
Мэргэжсэн жолооч нарын гарын авлага,ном товхимол юуч байхгүй тэгээд мэргэжсэн жолоочийн шалгалт авна гээд байх юм ямар стандарт баримталж ямар багш нар авдаг юм багш нар нь ямар гарын авлага сургалтаар явсан хаана сурсан ямарч мэдээлэл байхгүй тэгээд шалгалт авна гээд байдаг гайхаад байх юм ядахдаа шалгалтын тест байдаг юм бол тэрний дагуу ном гарын авлага гаргаач авто тээврийн газрынхан юу ч байхгүй цахимаар шалгалт авна гэх юмаа цахим шалгалт авахад чинь өмнө нь жолооч нар шалгалтын ном материалтай танилцдаг юм байгаа биз дээ ийм болохоор та нарыг авилгал авдаг гэж гадуур цуурч ярих нь зөв ш дээ авч байгаа та нар
3 | 0 Хариулах