• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"RE/MAX 99 төслийн гуравдугаар ээлжийн асуултуудыг хүргэж байна"

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 4 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

RE/MAX Mongolia үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас санаачлан нийт хэрэглэгчдэдээ зориулан “RE/MAX 99” шинэ төслөө эхлүүлсэн билээ. Хэрэглэгчдийн зүгээс орон сууцны зээл, түүний бичиг баримтын бүрдүүлэлт, газар, эрх зүйн зохицуулалттай холбоотой маш их асуулт байдаг.

Хэрэглэгч нартаа дээрх мэдээллүүдийг системтэй, ойлгомжтойгоор, үнэн бодит мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү төслийг зохион байгуулж байгаа бөгөөд төслийн эхний шатанд РеМакс Монголиа компанийн 8 брокер оффис 80 гаруй агентууд орон сууц худалдан авах, түрээслэхтэй холбоотой 99 ТҮГЭЭМЭЛ АСУУЛТАД мэргэжлийн байгууллагууд, банк, засгийн газрын агентлагууд, Монгол банк зэрэг энэхүү эрх зүйн харилцааг зохицуулж, удирдаж байдаг байгууллагуудаас авсан хариулттайгаар хүргэж байгаа юм.  

Орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой 3 дахь ээлжийн 30 асуулт хариултыг хүргэж байгааг хүлээн авна уу. 

Өмнөх дугаарын ипотекийн зээлтэй холбоотой эхний асуулт, хариултыг ЭНД дарж уншаарай. 

Хэрэв таны ажил амьдралд тань үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах, түрээслэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол RE/MAX-ын агентууд үргэлж таны дэргэд байж зөвхөн таны хэрэгцээнд нийцүүлэн танд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэлтэйгээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэхдээ баяртай байх болно. 

RE/MAX-ын агентууд болон брокер оффисуудтай холбогдох хаяг.


Ипотекийн зээл

1.    80-ААС ДЭЭШ М.КВ БАЙРЫГ 8%-ИЙН ЗЭЭЛД ОРУУЛЖ БАЙГАА ЮУ?

 

Үгүй ээ. Шинээр батлагдсан журамд зөвхөн дараах өөрчлөлтүүд орсон бөгөөд бусад зүйл заалтууд хэвээр үргэлжилж байгаа учир 80-аас дээш м.кв талбайтай орон сууц Ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй байгаа. 

Шинээр батлагдсан журамд орсон өөрчлөлтүүд: 
•    Зээлийн хугацаа 20 байсныг 30 болгож сунгасан
•    Тухайн орон сууцны байршлаас хамааруулан зээлийн хүүг 5-8 % болгон тогтоосон.
•    Өмнө орон сууцны 6%-ийн зээлийн үлдэгдэлтэй байсан хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.

2.    НДШ ТАСРАЛТГҮЙ ТӨЛДӨГ БӨГӨӨД ЦАЛИНГАА БАНКААР БИШ БЭЛНЭЭР АВДАГ. ЭНЭ ТОХИОЛДОЛД ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ БОЛОХ УУ?

Ипотекийн зээлийн тухай холбогдох хууль, журамд тухайн зээл авах гэж байгаа иргэн “цалингаа заавал банкаар авдаг байх” гэсэн тусгайлсан заалт байхгүй. Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 13.2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлж, орлогоо банканд нотолсон тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой.

3.    МАЛЧИД ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
 
2014.01.20-ны өдөр Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт орж “Дөрвөн улиралд мал хариулдаг, мал аж ахуйн үйл ажиллагаанаас амжиргааны үндсэн орлогоо бүрдүүлдэг малчин өрх нь орон нутагт баригдсан, журмаар заасан шаардлагыг хангасан орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах боломжтой” гэж заасан байгаа.

4.    МАЛЧИД ХЭРХЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ ВЭ?

 

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д заасны дагуу, малчин орхийн жилийн тогтмол бус орлогыг банк, хадгаламж хэлбэрээр байршуулж, энэхүү хадгаламжаас орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг сар бүр төлүүлнэ. Энэ тохиолдолд банк малчин өрхийн байршуулсан хадгаламжид зах зээлийн нөхцлөөр хүү төлнө. Малчин өрхийн улирлын чанартай орлоготой уялдуулан ипотекийн зээлийн төлбөрийг жилд хоёр удаа тооцож төлүүлж болно

5.    НЭГ ХҮН 2 ХҮНИЙ ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ БАЙЖ БОЛОХ УУ?

Тухайн иргэн хамтран зээлдэгчээр орж буй 2 орон сууцны зээлийн хувьд нийлбэр дүнгээрээ авах зээлийн сар бүрийн тэнцүү төлбөр хангах 45 %-ийн шалгуур босгыг тус тус давсан тохиолдолд боломжтой. Учир нь зээлдэгчдийн зээлүүдийн сарын төлбөрийн нийлбэр дүнг өрхийн сарын нийт орлогод харьцуулсан харьцаа (ӨОХ) нь 45%-аас хэтрэхгүй байх тухай Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 3.1.4-т, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны тухай журам”-ын 10.1.4-т  заасан байдаг.

6.    НӨХӨР БИД ХОЁР ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААГҮЙ Ч ХҮҮХДҮҮД ААВЫНХАА НЭРЭЭР ОВОГЛОДОГ. ЗЭЭЛЭНД ХАМРАГДАХЫН ТУЛД ЗААВАЛ ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААТАЙ БАЙХ ЁСТОЙ ЮУ?

 

Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д зээлдэгчийн гэр бүлийн байдлын талаар тусгайлан зохицуулсан заалт байдаггүй. 8+/-1%-ийн зээлийн хөтөлбөрийн журмын зохицуулалтанд Засгийн Газар, Монголбанкнаас оролцогч банкуудад тусгайлан заасан шаардлага тусгагдаагүй. Тиймээс Банкны болон Компанийн тухай хуулинд заасан эрх зүйн байдлын холбогдох зохицуулалтаар банк тус бүр нь бие дааж шийдвэрлэх боломжтой . 

7. ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧИЙНХЭЭ НЭРИЙГ ГЭРЧИЛГЭЭН ДЭЭРЭЭСЭЭ ХАСУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хамтран зээлдэгчийн нэрийг гэрчилгээн дээрээс хасуулж болно. Гэвч “МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд энэхүү ажиллагаа нь шат дамжлаг ихтэй, хугацаа их шаардагддаг. Учир нь банкуудаас худалдаж авсан зээлийн барьцаа болж буй орон сууцнууд нь “МИК ОССК” ХХК-иас гаргаж буй бондын барьцаа болж арилжаалагддаг.

Иймд зээлдэгч юуны түрүүнд зээл авсан банкиндаа хүсэлт гаргаж, банк зөвшөөрсөн тохиолдолд банкнаас “МИК ОССК” ХХК-д албан байдлаар хүсэлт ирүүлэх шат дарааллаар асуудлыг шийдвэрлүүлнэ. “МИК ОССК” ХХК-иас уг хүсэлтийг зөвшөөрч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шинэчлэн гаргуулж, тухайн зээлийн барьцааны гэрээ болон барьцаалбарт өөрчлөлт оруулсаны дараа өмчлөгч хасагдана.

8. ҮНДСЭН БОЛОН ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ? ҮЛДСЭН ҮР ХҮҮХЭД НЬ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРТАЙ БОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ТӨЛӨӨД ЯВЖ БОЛОХ УУ?

“МИК ОССК” ХХК-д худалдагдсан зээлийн хувьд үндсэн эсхүл хамтран зээлдэгч нь нас барсан тохиолдолд энэ талаар эхлээд зээл авсан банкиндаа мэдэгдэнэ. Банк зээлдэгч нас барсан талаар “МИК ОССК”-д албан байдлаар мэдэгдэж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулна. Хэрэв зээлдэгч нас барах үед тухайн зээлийн даатгалын гэрээний хугацаа хүчинтэй байсан бол даатгалын компаниас нөхөн төлбөр авах бөгөөд уг нөхөн төлбөр зээлийн данс руу шилжин үндсэн зээлээс төлөгдөх юм. Хэрэв даатгалын компаниас авсан нөхөн төлбөр нь зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж хүрэхгүй тохиолдолд “Иргэний хууль”-нд өвлөгч өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хариуцахаар заасан байдаг тул Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-н 25.1.7-д заасны дагуу зээлийг үргэлжлүүлэн төлөх талаарх тохиролцоог өв залгамжлагч нартай байгуулах боломжтой.

9. СҮҮЛИЙН 2 ЖИЛ НДШ ТАСРАЛТГҮЙ ТӨЛСӨН. ГЭХДЭЭ АЖЛЫН БАЙРАА СОЛЬСОН БОЛ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

 

Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 13.2.8-д зээлдэгч нь “тухайн байгууллагадаа 1 жилээс доошгүй хугацаанд үндсэн ажилтнаар ажиллаж байх”, гэж заасан байдаг. Мөн журмын 16-д “зээл хүсэгчийн орлого нь тогтвортой байх”, 16.1.3-д “зээл хүсэгч нь сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил олгогчоо 2-оос дээш удаа сольсон тохиолдолд орлогыг тогтворгүйд тооцно” гэж тус тус заасан.Тиймээс сүүлийн 2 жилийн хугацаанд ажил олгогчоо нэг удаа сольсон байж болно.

10. БАРЬЦААЛБАР ГЭЖ ЮУ ВЭ? БАРЬЦААЛБАРЫГ ХЭРХЭН ҮЙЛДЭХ ВЭ? 

2009 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцаалбар үйлдэх болон барьцаалбартай холбоотой харилцааг зохицуулна. Тус хуульд тусгаснаар барьцаагаар хангагдсан мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хүлээн авах, шаардах болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг гэрчилсэн үнэт цаасыг барьцаалбар гэнэ. Хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан бол мөн хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан агуулга, загварын дагуу барьцаалбарыг үйлдэж барьцааны гэрээний хамт эд хөрөнгөө барьцаанд тавьсан өмчлөгч нь улсын бүртгэлийн байгууллагад ирж бүртгүүлнэ.

Барьцаалбарыг шилжүүлж, нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд холбогдох өөрчлөлтийг мөн улсын бүртгэлд бүртгүүлнэ. Барьцаалбарыг шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан этгээдийн талаарх мэдээллийг барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгчид өмнөх барьцаалагч нь бичгээр мэдэгдэх ёстой.

Орон сууцны хэмжилт

1.    ОРОН СУУЦНЫ ТАЛБАЙН ХЭМЖИЛТИЙГ ХИЙХ НЬ ЯМАР ҮР АШИГТАЙ ВЭ?

 

Ашиглалтын зардлыг (халаалт г.м) орон сууцны талбайн метр квадратаар тооцдог, мөн орон сууц худалдаж, худалдан авах зэрэгт шаардлагатай.

2.    ОРОН СУУЦНЫ ТАЛБАЙН ХЭМЖИЛТИЙГ ХИЙЛГЭХ ТӨЛБӨР ХЭД БАЙДАГ ВЭ?

Хэмжилт хийх тогтсон албан ёсны ханш байхгүй, аж ахуйн нэгжүүд дунджаар метр квадратыг 2,000-3,000 мянган төгрөгөөр тооцож хэмждэг.

3.    САЯХАН БАЙРАА ЗАРАХ ГЭСЭН ЧИНЬ ХУДАЛДАЖ АВАХ ХҮН МААНЬ ХЭМЖИЛТИЙН ГАЗРААР БАЙРЫГ МААНЬ ХЭМЖҮҮЛЛЭЭ.  ТЭГСЭН МАНАЙ БАЙРНЫ ТАЛБАЙ 49 М2 БОЛЧЛОО. УГ НЬ БИ АНХ ХУДАЛДАЖ АВЧ БАЙХДАА 52 М2 – ААР АВЧ БАЙСАН ЮМ Л ДАА. ИЙМ НӨХЦӨЛД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВБАЛ ЗҮГЭЭР ВЭ?

Иймэрхүү тохиолдлууд хэд хэд гардаг бөгөөд хэрэв үнэхээр мэргэжлийн хэмжилтийн газраар байраа хэмжүүлээд танай байрны талбайн хэмжээнд зөрүү гарч байгаа бол та анх гэрээ байгуулж байр худалдаж авч байсан барилгын компанитайгаа уулзаж, холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж хохиролоо нөхөн төлүүлэх эрхтэй. 

4.    ХЭМЖИЛТ ХИЙДЭГ ГАЗРУУД ХЭР БАТАЛГААТАЙ ВЭ? МӨРДДӨГ СТАНДАРТ, ГЭРЧИЛГЭЭ БАЙДАГ УУ?

Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд хийдэг. Иймд барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нягтлах шаардлагатай. 
Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт хийнэ.

5.    БАРИЛГЫН КОМПАНИУД ХЭМЖИЛТЭЭ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартад заасны дагуу тухайн барилгын зураг төслийн газар хэмжилт хийж тооцож гаргаж өгдөг.

6.    ТАЛБАЙН ХЭМЖИЛТИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартад заасны дагуу хэмжилт хийнэ.

7.    ХҮМҮҮС ХУВИАРАА ГЭРТЭЭ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГЭЭ ТООЦОЖ БОЛДОГ УУ?

 

Хүмүүс өөрсдөө MNS 6058:2009 стандартын дагуу тооцох боломжтой боловчОрон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохих юм. 

8.    ОРОН СУУЦНУУДЫН ГЭРЧИЛГЭЭ ЯАГААД ГАРАХГҮЙ БАЙГАА ВЭ?

Энэ нь тухайн орон сууцны барилгыг Улсын комисс хүлээж аваагүй байгаа буюу Үл хөдлөх хөрөнгийн бусад асуудлуудтай холбоотой байж болох юм. Харин ЭХЭБГ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, Улсын комиссоос хүлээн авсан орон сууцнуудын гэрчилгээг гаргаж өгч байгаа.

9.    ХУУЧНЫ ОРОН СУУЦУУДЫГ ЯАЖ ХЭМЖДЭГ ВЭ?

Энэ нь мөн адил Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартад заасны дагуу хэмжилт хийнэ.

10.    ЗАРИМ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛУУД ТАЛБАЙН ХЭМЖЭЭНДЭЭ БАЛКОНЫ ХЭМЖЭЭГ ОРУУЛЧИХСАН БАЙДАГ. ЗАРИМ НЬ 30 ХУВИЙГ НЬ ОРУУЛДАГ. ЕР НЬ БАЛКОНЫГ ТАЛБАЙН ХЭМЖЭЭНД ОРУУЛЖ ТООЦОХ НЬ ЗӨВ ҮҮ?

Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартад заасны дагуу хэмжилт хийнэ. Уг стандартад заасны дагуу тагтны талбайг 0.3 гэсэн итгэлцүүрээр үржүүлж тооцно.

Орон сууцны чанар

1.    БАРИЛГЫН НАСЖИЛТЫГ ЯАЖ ТООЦДОГ ВЭ?

Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм /БНбД 13-04-03/-ын дагуу тооцно. 

2.    ШИНЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХААР ҮЗЭЖ БАЙГАА ХҮМҮҮС БАЙРНЫ ЮУ ЮУГ АНХААРЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Мэдээж та тухайн орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч компани, захиалагч компаний талаарх мэдээлэл, ашиглагдсан барилгын материал, газар хөдлөлтийн хэдэн балл хүртэл тэсвэрлэх, барилгын даац зэргийг судалж үзэх шаардлагатай бөгөөд тухайн орон сууцыг үзэх явцдаа зайлшгүй анхаарч үзэх ёстой хэд хэдэн зүйлсийн талаар эндээс үзэх боломжтой. 

3.    ТУХАЙН ОРОН СУУЦНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭСЭХИЙГ ЯАЖ МЭДЭХ БОЛОМЖТОЙ БАЙДАГ ВЭ?

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй эсэхийг Аймаг, нийслэлийн  ЗДТГ-ын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлагаас /Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/ мэдэх боломжтой.

4.    МАНАЙ ГЭР БҮЛ ҮНЭ БОЛОМЖИЙН, БАЙРШИЛ ГАЙГҮЙ НЭГ БАЙР СОНИРХОЖ БАЙГАА ЮМ. БАРИЛГЫН ХИЙЦ НЬ КАРКАЗ ГЭЖ БАЙСАН. ХАРИН ТАНЬДАГ ХҮМҮҮС БОЛОХООР КАРКАЗ НЬ МУУ, БҮРЭН ЦУТГАМАЛ НЬ САЙН ГЭЭД БАЙХ ЮМ. КАРКАЗ ХИЙЦ НЬ ТИЙМ МУУ ЮМ УУ?

 

Орчин үеийн барилгын хамгийн нийтлэг тохиолддог төрөл бол карказ буюу төмөр бетон арагт бүтээц. Энэ төрлийн барилга нь багана, дамнуруу, хучилтын хавтан, суурь гэсэн үндсэн даацын бүтээцтэй. Төмөр бетоны хувьд шахалтанд маш сайн ажилладаг бетон, суналтанд маш сайн ажилладаг ган арматурын нэгдэл юм.

Төмөр бетон арагт бүтээцийн давуу тал нь орон зайн болон интерьер, экстерьерийн төрөл бүрийн шийдэл чөлөөтэй хийж болдог, газар хөдлөлтөд харьцангуй тэсвэртэй. Хучилтанд ирсэн ачааг дам нуруугаар дамжуулан багана хүлээж авах бөгөөд харин багана нь суурь луу ачааллыг шилжүүлдэг байна.

Ханан бүтэцтэй барилгыг бодвол ачааллыг тэгш хэмтэй хуваагдсан багана, дам нурууны систем жигдхэн хувааж авдаг нь нэгж хэсэг дээр ирэх түр болон тогтмол ачааг багасгадаг. Чухам энэ шинж чанар нь түүнийг газар хөдлөлтөнд харьцангуй тэсвэртэй болгодог.Карказ хийцийн хувьд 12 давхар хүртэлх барилга барих боломжтой байдаг. 

5.    БҮРЭН ЦУТГАМАЛ БАЙР НЬ ТӨМӨР БЕТОН КАРКАЗ БАЙРНААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

Уг барилгыг барих арга технологийн хувьд төмөр бетон арагт бүтээцэн барилгатай ижил. Үүний ялгаа нь үндсэндээ даацын ханатай бүтээцтэй барилгын ачаалал авах системтэй адилхан боловч нэгдмэл цул төмөр бетоноор хийгдсэн (зарим хэсэгт арагт бүтээцтэй адилхан) тул бат бөх, газар хөдлөлтөд илүү тэсвэртэй.

Бүрэн цутгамал байр нь төмөр бетон арагт бүтээцэн барилгыг бодвол өртөг өндөр

Барилга угсралтыг бүрэн цутгаж хийсэн тул барилгын үндсэн бүтээцэд ямар ч асуудал үүсэхгүйгээс гадна 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, аливаа байгалын гамшиг зэргээс бүрэн хамгаалагдсан. Үндсэндээ ханан бүтэцтэй барилгын ачаалал авах системтэй адил боловч давуу тал нь нэгдмэл цул төмөр бетоноор хийсэн байдаг ба барилгын зарим хэсэгт арагт бүтээцтэй адилхан зарчмаар ажилладаг баганан систем бас оруулж болдог нь энэ технологийн давуу тал юм. Энэ барилга тооцоолсноос илүү хүчтэй газар хөдлөлтөнд бүрэн нурахгүй.

Бүрэн цутгамал орон сууцны хийц нь 16 давхар хүртэл барилга барих боломжтой. 

6.    ЦОНХНЫ ЧАНАР, МАТЕРИАЛ НААД ЗАХ НЬ ЯМАРХУУ БАЙХ ЁСТОЙ БАЙДАГ ВЭ?

 

Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага MNS 5802-2007 стандартын шаардлага хангасан байх шаардлагатай.

7.    МАНАЙ БАЙР ИХ ЧИЙГТЭЭД, ЦОНХ ЦАНТААД, ХАНАНЫХ НЬ ШОХОЙ НЬ ХУУЛАРЧ УНААД БАЙХ ЮМ. ЮУНААС БОЛООД ИНГЭЖ ЧИЙГТДЭГ ЮМ БОЛ? 

Ерөнхийдөө, орон сууцны чийгшилт нь тухайн байрны агааржуулалтын системээс ихээхэн хамаардаг. Танай байрны агааржуулалтын систем муу ажиллаж байгаа буюу огт агаар сорохгүй байгаа тохиолдолд танай байранд бий болсон уур, хий, халуун агаар (хоол, цай хийх үед гарах уур г.м) гадагшилж чадахгүйн улмаас дараах асуудлууд үүснэ. Ийм учраас тухайн байрны СӨХ болон бусад холбогдох газарт энэ талаар даруй мэдэгдэх нь зөв юм. 

8.    БАРИЛГЫН ДААЦЫГ ХЭРХЭН ТООЦДОГ ВЭ?

Барилга байгууламжид ирэх ачаалалыг Ачаалал ба үйлчлэл БНбД 2.01.07-90 –ийн дагуу тооцно.

9.    МАНАЙ БАЙР ӨВӨЛДӨӨ ИХ ХҮЙТЭН БАЙДАГ. ЭНЭ НЬ ХАНЫН ДУЛААН АЛДАЛТААС БОЛООД БАЙХ ШИГ БАЙНА. ЕР НЬ ОРОН СУУЦНЫ ГАДНА ХАНЫН ЗУЗААН ХЭД БАЙХ ЁСТОЙ ВЭ?

2006 онд батлагдсан “MNS: 5611 – 2006” Орон сууцны барилгад тавигдах ерөнхий шаардлага стандартын дагуу, орон сууцны гадна хананд бидний нэрлэж заншсанаар 64-ийн хана буюу 64 см-ийн зузаантай хана байх ёстой гэж заасан байдаг. Энэхүү стандарт нь Монгол орны уур амьсгал, онцлогт тохируулан тухайн барилга ямар байх ёстойг олон улсын норм стандартад нийцүүлэн гаргасан учраас стандартаараа баригдсан барилгад ийм асуудал гарах ёсгүй гэсэн үг юм.  

10.    ОРОН СУУЦНЫ АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ ХЭВИЙН АЖИЛЛАГААТАЙ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Орон сууцны агааржуулалтын системийг шалгах их энгийн арга байдаг. Та тухайн байрны агааржуулалтын хоолой дээр энгийн дэвтрийн хэмжээтэй жижиг цаас тавиад үзэх хэрэгтэй. Хэвийн ажиллагаатай агааржуулалтын систем гэр доторх агаар, утаа, уурыг сордог учраас таны тавьсан цаас цаашаагаа сорогдох буюу торонд нь тээглэн тогтож үлдэх ёстой. Хэрэв сорогдохгүй буюу үлээгдэж байвал, тухайн орон сууцны агааржуулалтын систем доголдолтой байна гэсэн үг. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.