Фидель Кастро удахгүй “нас эцэслэхээ” зарлалаа
Өчигдөр буюу Мягмар гарагт Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро Коммунист намын гишүүдэд хандаж үг хэлэхдээ өөрийгөө удахгүй “нас эцэслэнэ” хэмээн зарлаад, түүний үзэл санааг үргэлжүүлэн авч явахыг захилаа.
Сүүлийн жилүүдэд олны өмнө ил гараагүй байсан Кастро “удахгүй би 90 хүрнэ, бусдын адил хувь заяа намайг хүлээж байгаа” гээд түүнээс хойш Кубын коммунистууд улс орноо уламжлалт аргаар удирдаж өөрсдийнх нь сонгосон зам зөв болохыг дэлхий дахинд харуулахыг уриалжээ.
Кастрогийн хэлсэн үгтэй цуг засгийн газрын шийдвэр гарч түүний дүү Рауль Кастрог коммунист намын удирдагчаар үргэлжүүлэн ажиллуулахыг мэдэгдсэн байна.
Энэ бүхэн хэдийгээр өндөр наслаад байгаа ч тус арлын хувьсгалчдын үеийнхэн засгийн эрхийг барьсан хэвээр үлдэж АНУ-тай харилцах харилцаа тийм амархан зөөлрөхгүй болохыг харууллаа.
Намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар 84 настай Рауль Кастро, хоёрдугаар нарийн бичгийн даргаар Хосе Рамон Мачадо Вентура сонгогдож ирэх таван жилийн хугацаанд Кубыг удирдах болж байна.
Мачадо Вентура нь 85 настай, тууштай коммунист үзэлтэй нэгэн бөгөөд сүүлийн үед гарах болсон эдийн засгийн шинэчлэлтийн дуу хоолойг хүчтэй эсэргүүцэгч юм.
Ийнхүү эрх чөлөөний арал коммунист хөгжлийн замаасаа нэг хэсэгтээ хазайхааргүй болж байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

