Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/ зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл энэ сарын 8-нд эхэлсэн.
Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18,216 нэгж талбарыг өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө.
Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргана. Бүртгэл энэ оны аравдугаар сарыг дуустал явагдана.
Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт:
Чингэлтэй дүүрэгт:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!