Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүргүүдийн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.
Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл 11:00 цагаас эхэлсэн бөгөөд иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn сайтаар хүлээж авч байна.
Цахим бүртгэлийн талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий "Иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулах хүлээн авна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 мянга гаруй иргэний мэдээлэл системд багтсан байгаа учраас иргэд шууд нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрч зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэх боломжтой.
Шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх юм" хэмээн ярилаа.
Сүхбаатар дүүрэгт:
Чингэлтэй дүүрэгт:
Дээрх 26 байршилд нийт 40,059 нэгж талбар байгаагаас 18,216 нэгж талбарыг өмчлүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!