Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн хязгаарлаад байсан Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган аймгуудын замыг дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цагаас нээжээ.
Гэвч замын гадаргуу зорчих хэсэг мөстсөн хальтиргаа гулгаатай байгаа тул замын нөхцлийг зөв тооцоолж тохирох хурдыг сонгон зорчихыг Авто Тээврийн Үндэсний төвөөс анхааруулж байна.
Дархан-Улаанбаатар чиглэлийн А0401 дугаар автозамын 176-220 км дэх хэсэг болон Дарханаас Хустайн даваа хүртэл замын цасыг өчигдөр орой цэвэрлэж өглөө хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхэ бэлэн болгожээ.
Мөн “Мongolian land cruiser” клубын залуус орон нутгийн замд саатсан жолооч, тээврийн хэрэгслийг татаж гаргах, туслах аяныг зохион байгуулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!