ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлт, хорогдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж 10 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдлээ. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, 4.4 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.
Нийт малын хорогдол 904.1 мянга болж өмнөх 7 хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. Үүнээс тэмээ 310, адуу 33.3 мянга, үхэр 88.1 мянга, хонь 325.1 мянга, ямаа 457.1 мянга буюу оны эхний нийт малын 1.6 хувийг эзлээд байна.
Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (149,082), Увс (143,794), Архангай (101,630), Завхан (93,396), Баянхонгор (80,646) аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.1-5.3 хувийг хорогдсон.
Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчин өрхөд тусламж үзүүлэх цувааг хүргүүлэх арга хэмжээ болсон.
Уг тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн 2.4 сая ам.долларын санхүүжилтээр өвс, тэжээл, малын эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний багцыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 сумын 4,390 өрхөд орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргүүлсэн нь хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг боллоо.
Хаврын цаг агаарын тогтворгүй үзэгдэл үргэлжилсээр байна" хэмээн ярилаа.
Дөрөвдүгээр сарын 13-14-нд Увс аймгийн нийт нутаг, Баян-Өлгий, Ховд аймгийн урд тал, Дорнодын зүүн, Сүхбаатарын урд хэсгээр 1.1-5.1 мм цас орсон.
Дөрөвдүгээр сарын 16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно.
Салхи 16-нд говь, талын нутгаар, 18-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Хугацааны эхээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд
Эх сурвалж: ХХААЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!