Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.
Түүнийг Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан өнөөдөр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай юм.
Үүнтэй холбогдуулан ЦЕГ, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газар, дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид замын хөдөлгөөний болон хэв журмын хамгаалалт хийн ажиллаж байна.
Айлчлалтай холбогдуулан иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, үүссэн асуудал, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх талаар Цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!