Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгэн зэрэг ТАВАН цэгт зам барилгын ажил эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ жил 14 чиглэлд нийт 1,014 км зам, гүүрийн ажлыг Зам Тээврийн яамны захиалгаар, Сангийн яам, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн байна. 

Автозамын салбарынхан бүтээн байгуулалтын ажлын нээлтээ энэ сарын 18-ны өдөр хийж, замчид нэгэн зэрэг таван цэгээс их ажлын гараагаа эхлэхээр болжээ.

Зам харилцааны чанарыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгууд замын ажлын гарааны цэг байх юм байна. 

Замын ажлын нээлт хийх 5 цэг:

1.    Завхан аймгийн Улиастай хот
2.    Дорнод аймаг Хөлөнбуйр
3.    Ховд аймаг Ховд хот
4.    Сэлэнгэ аймаг Ерөө гол
5.    Орхон аймаг Эрдэнэт хот