ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТЭТГЭЛЭГ авах бас нэгэн боломж

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 4 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Мэдээж хүн бүр гадны сайн сургуульд тэтгэлэг горилон суралцахыг хүсдэг гэвч заримдаа хүслээр болж өгдөггүй шүү дээ. Тиймээс бид сүүлийн үед сошиал ертөнцөөр зарлагдаад байгаа төлбөрт тэтгэлэг хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэхээр “I-EDU” Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн ажилтан А. Хонгороос тодруулга авлаа.

- Төлбөрт тэтгэлэг гэж ямар хөтөлбөр вэ?

- Олон залуус гадаад оронд суралцах хүсэл мөрөөдөл байвч зарим тохиолдолд хүссэн сургуулийн босгыг давах нь хэцүү байдаг. TOEFL, SAT өндөр оноонууд бас дээр нь олон орноос өрсөлдөж байгаа өрсөлдөгч оюутнууд ихтэй.

Харамсалтай нь хүн бүр энэ босгыг даван гарч чаддаггүй. Тиймээс ч тэтгэлэг гэдэг үг нь мундаг гэсэн утгыг давхар илэрхийлдэг байх. Гэвч бидэнд бас өөр нэгэн боломж байдгийг хүн бүр мэддэггүй. Үүнийг олон улсад Paid scholarship буюу Төлбөрт Тэтгэлэг хэмээн нэрлэдэг.

Ерөнхийдөө бол АНУ-д байрлах байгууллагаар дамжин харилцдаг сургуулиудаас нь төлбөр төлөн тэтгэлэг авч байгаа юм. Хэрэв та хүссэн оноогоо аван хүссэн сургуулиасаа хангалттай тэтгэлэг авч чадахгүй байвал тэтгэлэг авах өөр боломжуудын нэг нь энэхүү төлбөрт тэтгэлэг хөтөлбөр юм. 

Нэг жишээ хэлье:
АНУ-ын дундаж сургуулиуд бүтэн жилдээ байр хоол сургалт нь нийлээд 25,000 доллар орчим болж байгааг хүн бүр мэдэх байх. Мэдээж эдгээр сургуулиуд ТОП биш энгийн  магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд. Аль ч орны оюутан энэ л төлбөрийг төлж сурдаг.

Харин Төлбөрт тэтгэлэг хөтөлбөрт хамрагдвал энэ төлбөр 13,000-14,000 доллар болтол буурч байгаа юм. Тиймээс хэрэв үнэгүй сурах тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байвал төлбөрт тэтгэлэг хөтөлбөрөөр хөнгөлөгдөөд суралцах нь маш их зардал хэмнэж байгаа юм л даа. Жилдээ 10,000 доллар хэмнээд байвал төгстөлөө 40,000 доллар хэмнээд сурчихна гэсэн үг шүү дээ.

 

Мөн оюутнууд 20 цаг ажиллах эрхтэй байдаг, магадгүй ажил олоод хийчэхвэл аав ээжээрээ төлбөрөө төлүүлэх нь бүр л багасах байх.

- Хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?

- Энэ хөтөлбөр Монголд хэрэгжээд 10 гаруй жил болж байгаа. Олон оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаад эх орондоо ирэн ажиллаж байна. Зарим оюутанууд маань АНУ-д үргэлжлүүлэн тэтгэлэгтэй мастерт суралцаж, мэргэжилээрээ ажиллаж байгаа зэрэг их олон жишээ бий. 

- Төлбөрт тэтгэлэг хөтөлбөрт хамрагдахад шалгуур өндөр үү? Магадгүй TOEFL-ийн оноо ч юмуу?

- Энэхүү хөтөлбөрт хамрагдах маш амархан, ТОЕФЛ-ийн оноо дөнгөж 55-с дээш байхад хангалттай ба хэрэв ТОЕФЛ-н оноогүй бол их дээд сургуулийн харьяа хэлний бэлтгэлд мөн тэтгэлэгтэй хамргадах боломжтойгоос гадна төгсөөд үндсэн ангид орохдоо үргэлжлүүлэн тэтгэлэгтэй суралцах боломжтой.

Магистрийн хувьд бол сургуулиуд тэтгэлэг өгөхдөө их болгоомжтой хандаж тухайн хүний бакалаврын дүнгийн голч, ажилласан туршлага зэргээс хамаардаг тул манай хөтөлбөрт одоогоор ороогүй байгаа. Гэхдээ магистрт сурах гэж байгаа хүмүүс хэлний бэлтгэлд явах шаардлагатай бол энэ хөтөлбөрт хамрагдвал илүү зардал хэмнэнэ.

- Байр хоолны хувьд оюутнууд хэрхэн шийдэж байна? АНУ-д байрны түрээс үнэтэй байх?

- Аав ээж нар 17-18 настай хүүхдүүдээ гадагшаа явуулахад мэдээж их санаа зовдог. Ямар байранд байрлах уу? хоол ундаа хэрхэн зохицуулах вэ? гэх мэт санаа зовох асуудлууд их байдаг.

 

Тэгвэл энэ хөтөлбөр заавал дотуур байранд байрлахыг шаарддагаараа бас нэгэн давуу талтай ба байр хоол сургуулиас хангагдах учир хүүхэд зөвхөн хичээлдээ л бүхий л цаг заваа зориулах боломжийг олгож байгаа юм. 

- Одоо бүртгүүлээд хэзээ АНУ зорих вэ?

- Одоо бид нар ирэх намрын элсэлт буюу 9 сард эхлэх шинэ хичээлийн жилдээ элсэлт авч байгаа. Бүртгэл 5 сар хүртэл явагдаад хаагдана. Ер нь АНУ-ын ихэнх сургуулиуд 3-5 сард элсэлтээ аваад хаадаг.

Хөтөлбөрт хамрагдан АНУ-ын Миссури мужын их сургуульд суралцаж байгаа оюутны ээжээс яриа авлаа.

- Танай охин АНУ-д сурч байгаа юм байна, яагаад энэ хөтөлбөрийг сонгов?

- Манай охин АНУ-д сурах үнэхээр их чин хүсэлтэй, хаана л хэлний курс байна, лекц давтлага сургалт байна хамруулж өгөөч гээд л байдаг. Нэг жил гаруй Англи хэлээ бэлдээд ТОЕФЛ-н шалгалтаа өгсөн анх өгөхдөө 55 оноо аваад, дараа нь 85 оноо авсан. За тэгээд энэ оноогоороо тэтгэлэг хайж эхэлсэн.

Ер нь бол сургуулиудын өгөх тэтгэлэг 3,000-5,000 доллар болж байсан. Үлдсэн төлбөр бараг 20,000 доллар болоод байдаг. Үлдсэн төлбөрийг төлөхөд хэцүү байсан, Монголдоо их сургуульд орох тухай бодоод байж байтал охин маань энэ хөтөлбөрийн тухай мэдээд ирсэн.

Бид нар очиж уулзаад сургуулиудын хараад маш боломжийн санагдсан. Учир нь сургууль нь магадлан итгэмжлэгсэн, чанартай бас дотуур байранд байрлана. 
Манай охин оноогоороо шууд бакалаврын ангидаа орсон мөн 26,300 долларын их сургууль 14,000 доллар болж хөнгөлөгдсөн. Энэ 14,000 долларт байр хоол сургалтын төлбөр орчихсон бид нар жилдээ 4 хувааж буюу улиралдаа 3,500 доллар төлөөд явж байна.

Ер нь бол дундаж бизнес эрхэлдэг бид нар шиг хүмүүсийн хувьд гадаадад хүүхдээ сургахад бас их чанга шүү. Харин энэ хөтөлбөрийн дагуу төлбөр хөнгөлөгдөөд ингэж хувааж төлөх боломжтой байгаа нь аав ээж нарт их дэм болоод байгаа юм. 

- АНУ-д тэтгэлэгтэй суралцах бас нэгэн боломжын талаар мэдээлэл хүргэсэн таньд баярлалаа. 

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах хаягаар лавлана уу. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч I-EDU – Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Агентлаг  ESP төв 303 тоот,
Утас 9400-2014 8600-2014 www.iedu.mnwww.facebook.com/iedumon

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.