ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Цэрэнчимэг: "Сант" сургуулиас MIT-д тэнцсэн ТАВ дахь бөгөөд АНХНЫ эмэгтэй төгсөгч болж чадсан

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
"Сант" сургуулийн төгсөх ангийн сурагч Х.Цэрэнчимэг

Сурагч Хасгэрэлийн Цэрэнчимэг дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын нэг Массачусеттсийн Технологийн Институтэд /Massachusetts Institute of Technology/ энэ намраас суралцахаар болжээ.

Элсэхийг хүссэн нийт өргөдлийн цөөн хэдэн хувийг нь л тэнцүүлдэг босго өндөртэй сургуульд тэнцсэн түүнтэй бид ярилцлаа.

Х.Цэрэнчимэг нь 2015 онд математик, физикээр улсын олимпиадад мөнгө, хүрэл медаль авч байжээ. Мөн 2015 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан олон улсын физикийн олимпиадад тусгай байр эзэлсэн аж.

Нэгдүгээр ангиасаа “Сант” сургуульд сурсан тэрбээр тус сургуулиас MIT-д элсэн суралцах гэж буй тав дахь бөгөөд анхны  ЭМЭГТЭЙ төгсөгч болж байна.

Мөн тун удахгүй Швейцарь, Хонг Конгд болох олон улсын олимпиадад оролцох сурагчдын багийг ахлах гэж буй анхны эмэгтэй сурагч юм. 


- Юуны өмнө дэлхийн шилдэг MIT-д тэнцсэнд баяр хүргэе. Сургуульд тэнцсэн гэсэн мэдээгээ хэзээ сонсов, тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

- Миний хувьд MIT-д орохыг аравдугаар ангиасаа мөрөөдөж эхэлсэн. Манай сургуульд MIT-г төгсөөд, Стэнфордод магистр хамгаалсан гадаад хүн ирж байсан. Тэр хүнийг хараад, хичээлд нь сууж байхдаа мэдээлэл авч, сурсан сургуульд нь сурахыг мөрөөдөж эхэлсэн юм.

Тухайн үедээ яавал энэ хүн шиг мундаг болох вэ гэж бодож байлаа.

Тэгээд MIT-д орохын тулд бүх анхаарлаа хандуулж бэлдээд 2015 оны арванхоёрдугаар сард элсэх хүсэлтээ өгсөн. Хариу нь өнгөрсөн сарын 14-нд гарсан.

Хариугаа үүрийн 06.00 цагт интернэтээр харахад тэнцсэн байсан. Догдлон хүлээж байсан ч яг тэнцсэн гэснээ мэдээд тайвширчихсан. 

- MIT-д орохын тулд хэр удаан бэлдсэн бэ?

- Миний англи хэлний түвшин муу байсан. Сургуульдаа л сайн нь байснаас гадаад орчинд суралцахаар түвшний биш гэсэн үг л дээ. Тэгээд аравдугаар ангиасаа эхлээд жил хагасын турш өөрийгөө дайчилж бэлдсэн.

- Нууц биш бол англи хэлний шалгалт TOEFL- д хэдэн оноо авсан бэ. Бас SAT өгдөг байх аа?

-TOEFL дээр 100 оноо давах нь сургуульд тэнцэнэ гэсэн баталгаа биш. Энэ нь зөвхөн сургуульдаа элсэх хүсэлтээ гаргахад шаардагдах оноо байдаг.

Тухайн сургуульд дор хаяж 100 оноо авч байж элсэх хүсэлтээ гаргах эрхтэй болдог учраас маш их хичээж бэлдсэн. TOEFL-д 106 оноо авч, SAT-д 1900 оноо давуулж авсан.

Х.Цэрэнчимэгт MIT-аас ирсэн урилга

 

“AP” хөтөлбөрт хамрагдаж, гүнзгийрсэн гэдэг миний давуу тал

- Өөрийн чинь хувьд ЕБС-д сурч байхдаа дэлхийн шилдэг их сургуульд бэлдээд тэнцжээ. Энэ амжилтад чинь “Сант” сургууль хэрхэн нөлөөлж, ямар туслалцаа үзүүлсэн бэ?

- Миний тэнцсэн ганц шалтгаан нь “Сант” байсан гэж хэлж болно. Нэгдүгээр ангиас маань л юмыг өөрөөр харж, өөрөөр сэтгэх боломж олгосон. Бага ангиас л аливаа тоог шууд бодуулах биш яаж бодож болох вэ гэх зэргээр хөгжүүлэхэд анхаарч байсан юм. Мөн намайг нээж дуртай чиглэлээрээ гүнзгийрүүлэн судлах боломж олгосон. Би математикт дуртай байсан болохоор намайг гүнзгий ангид оруулж байлаа.

Товчоор бол энэ сургуульд хүссэн хичээлээ хангалттай өндөр түвшинд судлах боломжтой.

Хамгийн их баярлаж байгаа юм нь манай сургуулиас сурагчдаа “AP”-ийн шалгалтад бэлдэхэд тусалсан. Энэ нь “Advanced Placement” гээд их сургуулийн хичээлийг дунд сургуульдаа судлах боломжтой АНУ-ын хөтөлбөр юм.

"САНТ" сургуульд хүссэн хичээлээ хангалттай өндөр түвшинд судлах боломжтой. Х.Цэрэнчимэг

Би математик, физикийн хичээлээр энэ хөтөлбөрт хамрагдсанаар их сургуулийн хичээлийг одоо сурч чадахаар түвшинд очсон. “Сант” сургуулийн сурагчид энэ хөтөлбөрийг сонгоод нэг жил суралцах боломжтой байдаг.

Их сургуульд ороход би математик, физикээрээ “AP” хөтөлбөрт хамрагдаж, гүнзгийрсэн гэдэг утгаараа мөн давуу тал болсон.

- MIT-д ямар чиглэлээр сурахаар төлөвлөж байна вэ?

- Физикээр сурна. Физикт хоббитой болохоор онолын физикч болохыг хүсэж байгаа.

- Англи хэлээ хэрхэн сайжруулсан бэ. Арга барилаасаа хүмүүст хуваалцаач?

- Хүмүүс “Дуртай зүйлээ хийж хэл сур” гэдэг үгийг олон сонсож байсан ч тэгдэггүй. Бүгд үг цээжилж, ном унших гэж хичээдэг.

Миний хувьд эхлээд манга уншиж сурсан. Манган дээр байгаа үгнүүдийг эхлээд сурч, тодорхой түвшинд хүртлээ ойлгодог болчихсон. Үүнийхээ дараа академик номнууд барьж авч эхэлсэн.

- Дэлхийн шилдэг их сургуульд тэнцэхийн тулд англи хэлний мэдлэгээс гадна юуг давуу талаа болгох вэ?

- Элсэх хүсэлтээ гаргаж буй хүнийг тухайн сургуулиуд цогцоор нь авч үздэг. Шалгалт бол байх ёстой шаардлагуудын зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс гадна тухайн хүн нийгмийн идэвхтэй байх шаардлагатай.

Манай ангийнхан буяны үйлс их хийдэг байсан болохоор түүнийгээ бичиж явуулсан.

Дараа нь тухайн элсэгчийн эссэ, амжилт чухал.

Миний хувьд математик, физикээрээ олон улсын олимпиадад орж тодорхой амжилт гаргасан байсан учраас өөрийгөө физикт үнэхээр хайртай, гүнзгийрүүлэн сурахыг хүсэж байгаагаа хамтад нь илэрхийлж, нотолж харуулсан.

Мөн эссэгээрээ үүнийгээ сайн илэрхийлсэн гэж боддог.

"хүсэл эрмэлзэлтэй ч яахаа мэддэггүй, мэдээлэл багатай хүүхдүүд Монголд их бий"
`Сант` сургуулийн төгсөх ангийн сурагч Х.Цэрэнчимэг

- MIT-ын төлбөр их өндөр. Сургалтын төлбөрийн тэтгэлэг авч байгаа юу?

- MIT маш том их сургууль. Төгсөгчид нь мундаг хүмүүс байдаг учраас сургуульдаа мөнгө их хандивладаг. Тийм болохоор төлбөрийн чадваргүй бүх оюутандаа тэтгэлэг өгөх боломжтой. Тэгэхээр би 100 хувийн тэтгэлэг авах байх.

Манай сургуулийн жилийн төлбөр 120 сая төгрөгтэй тэнцэнэ. Түүнийг нь би жил бүр төлж чадахгүй учраас тэтгэлэг хүсэх анкет бөглөөд явуулсан байгаа. Удахгүй хариу нь гарна.

- Дэлхийн шилдэг их сургуулиудад суралцахыг хүсч буй дүү нартаа, магадгүй оюутнуудад өөрийнхөө туршлага дээр үндэслэж  ямар зөвлөгөө өгөх вэ?

- Монголчууд мэдээлэл их багатай байдаг юм шиг санагддаг. Нэгдүгээрт маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Хүн өөртөө тохирсон мэргэжлээр тохирсон сургуулиа олох нь маш чухал.

Харвардад очоод бүх юм сайн болно гэсэн үг биш. Харвардад ч бүх хүн тохирохгүй.

Тийм учраас би өөртөө тохирсон сургуулиа хэдэн хоног хайсан.  

"Тухайн сургууль төгс хүмүүсийг биш тохирох хүмүүсийг хайж байдаг юм" Х.Цэрэнчимэг

Сургуулиа олсныхоо дараа хүмүүс өөрийгөө төгс болгож эссэндээ бичээд байдаг. Өөрийгөө магтах гэж оролдох нь тохиромжгүй. Учир нь тухайн сургууль төгс хүмүүсийг биш тохирох хүмүүсийг хайж байдаг юм.

Тийм учраас сонголтоо зөв хийж, өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй.

- MIT-аас өөр ямар сургуулиудад элсэх хүсэлтээ гаргаж үзсэн бэ?

- Физикээрээ толгой цохидог UC Berkeley, Stanford-д бас элсэх хүсэлтээ өгч байсан.

- Ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа вэ. MIT төгсөөд АНУ-д ажиллах уу эсвэл...?

- Ирээдүйд Монголдоо эргэж ирж ажиллахаар төлөвлөж байгаа. MIT төгсөөд магистраа Харвардад боловсролын чиглэлээр хамгаалах бодолтой байна.

 Монгол хүүхдүүдэд өөрийгөө нээж, гадагшаа гарч сурах талаар мэдээлэл багатай байдаг учраас эх орондоо ирж тэдний гүүр болох, ирээдүйгээ бэлдэх хүсэлтэй байдаг.

Надад давуу тал байсан. Учир нь манай “Сант” сургуулийн захирал өөрөө MIT төгссөн учраас би яах ёстой талаар мэдээлэл их авч байлаа.

Харин над шиг бус, хүсэл эрмэлзэлтэй ч яахаа мэддэггүй, мэдээлэл багатай хүүхдүүд Монголд их бий.

- Хэзээ АНУ руу явах вэ?

- Энэ оны наймдугаар сарын сүүлээр явахаар төлөвлөж байна.

- Очоод хаана амьдрах вэ?

- Сургуулийнхаа дотуур байранд амьдарна даа.

-Ярилцсанд баярлалаа, сурлагын өндөр амжилт хүсье. 

Массачусеттсийн Технологийн Институт

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
609
Зураг
БАХАРХМААР
51
Зураг
ЗӨВ, ГОЁ
43
Зураг
ГАЙХМААР
17
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
68 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.41.240] 2016/4/11
Энэ хуухдийн хусэл нь биелж 100%-ийн тэтгэлэг авч суралцаасаа гэж хусэн ероое
0 | 0 Хариулах
asuult [119.40.97.114] 2016/4/7
delhiin shildeg 100 surguulid mongoloos tolbor deerni tetegleg baidag bizdee ter eronhiilogchiin tetegleg geed baigaani ymuu iimerhvv hvvhdvvdee sain demjeed ogmoor ym hahuuli ogson eswel tomchuudiin hvvhdvvd l ter tetgelgiig awchdg gej sonsson
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.33] 2016/4/7
Ter chin tetgeleg bish zeel bolson gej duulsan um bn. Teglee ch mongoliin hurunguur durch bsnaas gadaadiinh ni hurunguur gadaadad ni sursan ni deer bolov uu
9 | 1 Хариулах
zochin [43.242.242.236] 2016/4/7
Uneheer mundag ohin bnaa. Minii duu hicheegeerei., Amjilt. Odoo bodohnee bi chinii umnu uuruu ichgewter bn
7 | 0 Хариулах
Зочин [202.179.26.13] 2016/4/6
Онолын физик наана чинь дэмий миний дүү. Дэлхийд онолын физик мухардаад эцсийн зорилго буюу Stephen Hawking-н хэлснээр Complete theory of universe (ертөнцийн бүрэн төгс онол)-г 1950 оноос хойш олж чадахгүй байгаа юм. Сүүлийн үес String theory(хөвчийн онол)-чид махийгаад махийгаад хий тавьчихлаа. Харин IT сайн сураад ирж болно. Энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл batsuuribatsukh@yahoo.com холбогдоно уу.
11 | 4 Хариулах
Зочин [112.199.27.53] 2016/4/7
бүлтэрээд бай л даа, ШУ гоё шдээ, Айти гэж гунигийн салбар шүү, АйТи гарууд гэж тэнэг гарууд байдын, Онолын физикч болвол гоя шдээ, Шелдон шиг кк
6 | 4 Хариулах
Олон долоо [202.21.106.159] 2016/4/8
Олон юм онхолдоод байцгаагаарай, зүгээр хүн юу хүссэн тэр зүйлээрээ яваг.
2 | 0 Хариулах
Зочин [43.228.130.132] 2016/4/13
Чи айти(IT)гийнхаа ач гавъяагаар ийм зүйл уншаад элдэв сэтгэгдэл бичээд байгаагаа мэдэх байна уу хөгшөөн.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.109] 2016/4/6
Баяр Хүргье! Мундаг байна. Энэ охиныг 7-р ангиас нь хойш л мэднэ. Ямар ч олимпиадад орсон эхний 3-д тогтмол явдаг мундаг охин. Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Саяхан нэг багшийн Бид 10 жил олимпиад гэж явснаараа юу хожив гэсэн нийтлэл нэг сайт дээр тавигдсан байсан. Харин ч тэгэж явсны хүчинд хүүхдүүд маань эхнээсээ дэлхийн хэмжээний сургуульд тэнцэж байна ш дээ.
9 | 0 Хариулах
yes [202.131.234.243] 2016/4/6
Таны хэлсэнтэй санал нийлж байна. Хүүхэд үеийнхэн дундаа өөрийгөө хаана байгааг мэдэх том боломж бол олимпиад байдаг. Сайн нь сайнаа мэдэж цаашаа зүтгэх эрч хүчтэй болж. Муу нь чадлаа таньж өөр хийж чадах зүйлээ хайх хэрэгтэй гэдгээ ойлгодог л байхгүй юу. Гэтэл зарим нь ОЛИМПИД ХЭРЭГГҮЙ, ГЭРИЙН ДААЛГАВАР ДЭМИЙ гээд амны зоргоор ярих юм. Булчинг зөв ажиллуулж байхгүй бол хатингиршдаг шиг тархиа ажиллуулж байхгүй бол зовлогоо зовоогоод зовоогоод сайхан амьдрахгүй шүү дээ ЗАЛУУ НАСАНДАА МАХАА ИДВЭЛ ХӨГШИРСӨН ХОЙНОО ШӨЛ УУНА гэж нэг эрдэмтэн хэлсэн байдаг
11 | 0 Хариулах
С. Баттөмөр [202.9.40.22] 2016/4/6
"Хариулал"гэдэг монгол үг байхгүй. Зүй нь "хариулт"гэж бичвэл зөв монгол хэллэг болно. Монгол хэлээ ингэж эвдэж бузарлаж байгаагаа энэ бичвэрийг тэрлэгч эрхэм та мэдэж байна уу, үгүй юү?
0 | 0 Хариулах
Зочин [203.48.29.191] 2016/4/7
бгаа дуракаа
0 | 0 Хариулах
Зочин [43.7.24.87] 2016/4/7
цэвэлийн толь хар
0 | 0 Хариулах
1122 [202.9.41.125] 2016/4/6
Ene oxintoi xolbogdoj ym lawlax gsn ym. Yaj xolbogdoj bolox bol? Xolboo barix utas bwl uguuch.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.33] 2016/4/7
facebook ni Хасгэрэл Цэрэнчимэг
0 | 0 Хариулах
Сүх [103.229.177.50] 2016/4/6
УГ НЬ IT чиглэлээр бас нэмэлтээр сурах хэрэгтэй, нэгэнт л IT сонирхдог хүмүүсийн мөрөөдөл болсон сургуульд орсоных, дан ганц физикээр өөрийгөө хязгаарлаж болохгүй шүү, авьяаслаг хөдөлмөрч Чингисийн үр сад болсон охин минь. Амжилт, эрүүл энхийг хүсье.
7 | 0 Хариулах
Зочин [59.153.115.230] 2016/4/6
"Хэццс би ч гэсэн баян эцэг эхтэй, хувийн сургуульд сурдаг. Тусгай машинаар хичээлдээ хүргүүлж, авахуулдаг. Олон янзын үнэтэй курс, дугуйланд сурдаг, залхуурдаггүй, хичээлээ хийдэг байсан бол ингэж тэтгэлэг авах л байсан." гэдэг төрлийн хүмүүс их байдаг шүү. Тийм хүмүүст энэ бүгдийг өгөөд ч нэмэр байдаггүй юм. Хөдөөний хүүхэд, хотод ирээд хүн амьтанд ад үзэгдэж гүйж байгаад л 100 хувийн тэтгэлэг аваад явчихдаг л юм. Хичээл зүтгэл л байдаг байхгүй юу.
28 | 0 Хариулах
Zochin [202.9.42.4] 2016/4/6
vneheer mundag ymaa ene ohinoos uram zorgiig awlaa ireeduid ilvv ihiig hiij bvteeh negen bolno gedegt itgeltei baina
0 | 0 Хариулах
Зочин [152.71.137.65] 2016/4/6
10 jiliin atistat gehesee iluu tugssni daraa A-level, SAT-d beldeh ni chuhal
2 | 1 Хариулах
Зочин [103.9.89.210] 2016/4/6
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
0 | 0 Хариулах
Зочин [103.9.89.210] 2016/4/6
МАРГААШ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ГУТЛЫН ЖАГСААЛД ИЛҮҮ ГУТААЛАА ОРОЛЦООРОЙ
1 | 1 Хариулах
Зочин [202.131.229.230] 2016/4/6
Мунадаг охин байна. Нэг юм асууя. 1-12 жил Сант сургууль болон хэлний бэлтгэл энэ тэр гээд эцэг эхээсээ хэдэн төгрөгний зардал гаргуулсан бэ. Ер энэ түвшинд хүрэхдээ гэсэн үг. Чи өөрөө тооцож үзсэн үү. Нууц биш бол хариулаач.
6 | 36 Хариулах
Зочин [103.57.92.33] 2016/4/6
Iim mundag huuhduudiig Sant surguuli tulburtei surgdaggui umaa ymar ch bsn Santd unegui surdag bsniig ni bi medeh um bn
7 | 0 Хариулах
Зочин [78.53.188.216] 2016/4/6
tegeed irenguutee muusayn communistuud geed eheldeg. Amerik bolowsroltoynuud n. oor heleh ug bayhgui
0 | 16 Хариулах
Зочин [124.158.109.232] 2016/4/6
Ихийг сурч мэдэж ирээрэй. Хажуугаар нь биеэ сайн бодоорой. Хүн залуу үедээ хэт их биеэ дайчилж байж ядаргаанд ороод бие өвчлөхөд амархан болдог. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдгийг мартаж болохгүй шүү. Мундаг охин байнаа. Бравоо.
3 | 0 Хариулах
Жирийн залуу [103.242.44.77] 2016/4/6
Амжилт хүсье. Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваарай!!!
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.131] 2016/4/6
Ene minii nzin huuhed bgan ih mundag dulguun ,daruuhan , niitech tusarhag undur huurhuun ohin bii. Iim mundag huuhed usguj humuujuulsen nzda bolon Chimgeedee tomoos tom bayar hamgin sain saihan buhnig husiy hairtai shuu ta hedde :-*
17 | 0 Хариулах
Зочин [103.57.95.215] 2016/4/6
Тэгээд иймэрхүү ШУ-нь, нарийн мэргэжлийн салбар сонгосон хүүхдүүд эргэж ирээд юу хийх вэ хөрс суурь байхгүй учраас лхагва тэндээ үлдээд байна даа
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.102] 2016/4/6
Ted uursduu buteene belen yman deer buuhiig hussen bol iim mergejil ch songohgui bsan
5 | 0 Хариулах
Зочин [192.168.3.96, 202.70.34.98] 2016/4/6
Амжил хүсье мундагбайнаа
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.29] 2016/4/6
Ene salbart Mongol ulsiin neriig undurt urguj yavaa ene hyyhdyydiig daanch tur uuruu toohgui yumdaa..daanch haramsaltai.
9 | 0 Хариулах
Зочин [124.158.109.232] 2016/4/6
төр улс тэр болгонд санаа тавьж чадахгүй бхөө. өөрсдөө л хичээх хэрэгтэй байна.
1 | 1 Хариулах
Зочин [61.216.1.85] 2016/4/7
Bas ugui l dee, Manai naizuud dund bas l iim tom surguulid uuriin tulburuur surdag jiriin ajil hiideg aav eejtei huuhduud ch baina, Tulbur ni hetsuu bolohoor ulsiin 100n shildeg surguuliin tetgelegt uguud tentssen ch munguu uguhgui unjdag ih hetsuu gej bsan.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.95] 2016/4/6
Jiriin surguuliin huuhed ch gesen ordog sh dee. Mash ih zutgel heregtei bdag. Manai ohin ch bas shildeg surguulid surj bgaa. Mongol surguuli tugsdun. Heden jiliin umnuus english ee sain beldeh heregtei. Inges teges geed beldsen humuust yamar hariu ireh n todorhoi. Naizuud n suuliin heden jil zugaalaad bhad manai ohin gertee l belddeg bsan daa.
27 | 0 Хариулах
Зочин [59.153.115.230] 2016/4/6
Харин тийм. Ардчилал гарснаас хойш сайн сурч чадсан нь том сургуулиудад сурч болоод л байсан. Одоо л болохоор заавал олон сая төгрөгний үнэтэй хувийн сургууль, олон курс дугуйлан, хувийн багш, баян эцэг эх, байнгын хөл дүүжлэх унаа, гавал толгой гээд байж болох бүхнийг бэлдэхгүй л бол боломжгүй гэсэн үзэлтэй хүмүүс ихсэж байгаа нь харамсалтай. Хотын номын сан, интернет, хичээл зүтгэл л байхад одоо үед харин ч амар болоод байна шд.
8 | 0 Хариулах
Advice [122.201.22.99] 2016/4/6
Bayar hurgeye. Hun yamar ch surguulid EBS/ uuruus ni buh yum shaltgaalna. Minii huu engiin surguulid surdag bj bgaad Delhiin shildeg surguuliin negend surdag. Neleed beldej uuriiguu zovooj bj l ordog yum daa. Muruuduud Solongos kino uzeed, utsaaraa oroldoj suudag huuhed hezee ch orohgui uchraas huuhduud uursduu sain beldej hicheeh heregteig zuvlue.
21 | 0 Хариулах
Зочин [202.21.105.8] 2016/4/6
Муууууууууууундаггг
5 | 0 Хариулах
Зочин [202.21.113.10] 2016/4/6
үнэхээр мундаг охин байна, маш их ирээдүй, хүсэл эрмэлзэл харагдаж байна. Цаашид маш олон охид хөвгүүдийн гүүр нь болох ирээдүйн шилдэг боловсон хүчин болоорой. Wish you all the best and goodluck sis
5 | 0 Хариулах
Зочин [103.60.97.254] 2016/4/6
Улсын сургуулийн төгсөгчид буюу дундаж айлын хүүхэд хэзээ MIT, гадны топ 100-д элсдэг болох вэ?
5 | 7 Хариулах
Зочин [202.170.69.98] 2016/4/6
Хувийн сургуульд сурдаг хүүхдүүдээс илүү ихээр 200-300% хүч хөдөлмөр гаргаж байж орно доо.
15 | 4 Хариулах
Зочин [78.53.188.216] 2016/4/6
iluu bish onovchtoiy surch bayj.
3 | 1 Хариулах
Зочин [43.242.243.246] 2016/4/6
Herev huuhed uuruu hicheej hiij chadval hend ch gesen bolomj baigaa. MIT metiin gadnii tom surguuliud hezee ch huuhdiig yamar surguulid surch baisnaar ni bish tuhain huuhdiin huvi huneer ni haraj dugnej avdag yum. Tamiin togoonii ulger shig uls tur niigemd buruugaa uguhuusuu umnu ehleed huuheddee zuv tuluvshil uguhuu bod. Iim yum asuuj baigaa etseg ehtei huuhed MIT-d elseh hemjeenii setgehui hugjuugui baigaa bh l gej bodjiino
26 | 1 Хариулах
Зочин [103.60.97.254] 2016/4/6
Энд нийгмийн, боловсролын тэгш бус байдлын тухай асуудлыг хөндсөн болохыг анзаарна уу. Дундаж айлууд буюу монголын ихэнхи өрх хүүхүүдээ жилийн 5-c 15 сая төгрөгийн зардал гарган энэ сурагчид шиг сургаж чадахгүй байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл улсын сургуулиудын чанар, хүртээмж, орчин нөхцөл нь хэзээ сайжрах вэ? Ингэж асуувал ойлгомжтой байна уу?
15 | 0 Хариулах
Зочин [59.153.115.225] 2016/4/6
yr ni bol ulsiin surguulid surdag huuhded bolomj bhgui hsen ug bish shdee ooroo sn hicheegeed degrees ni gaduur surgaltuud zondoo bna (absolute jet edr) trend yvaad ooriigoo hogjuulvel delhiin shildeg ih surguuli oroh buren bolomjtoi
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.34] 2016/4/6
Сант маш их шахдаг. Тэр шахалтыг хэдхэн хүүхэд давж гардаг. Давж гарснууд нь ийм мундаг байдгийн билээ. Гэхдээ Сантад жирийн айлын хүүхдүүд их байдаг. Яаж ийж зээл хүртэл авч байгаад сургадаг гэсэн. Ээж аавынхаа зүтгэлийг хараад зарим хүүхэд их хариуцлагатай болчдог, зарим нь ч дэмий мөнгө зарлагадуулаад олигтой сурдаггүй.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.43] 2016/4/6
Хичээвэл хэн ч чадна
3 | 0 Хариулах
Зочин [172.16.132.194, 141.48.223.1] 2016/4/8
Zovhon hicheelt hangaltgui, medeelel bolon zov zamaa oloh heregtei bdag ym.
1 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2016/4/6
Энэ бол тусгай тохиолдол гэж хэлж болохоор жишээ байна л даа. Нийгмийн давхаргуудын ялгаа, ялангуяа авч буй боловсролын чанарын зөрүү үүнд нэг их нөлөөгүй болов уу. Хүүхдийнхээ авъяас чадварыг сайн олж хараад, зөв тийш нь чиглүүлэх сургуулийг нь сонгосон эцэг эхчүүдийн гавъяа гэж хэлж болно.
9 | 2 Хариулах
Зочин [103.57.93.118] 2016/4/6
ter hudlaa. hicheesen tsuuhun hun l chadna
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.215] 2016/4/6
Tiimshde tegj olj harj chigluulj demjij ugsun ailiin huuhduud l chadna medeej huviasaa sain beldene. Tehgui iim yum yariad bval yaj tsaash yavah ve de
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.230] 2016/4/6
Улсын сургуулиас зөндөө л явж байдаг шд ээ. Манай ангийн хүү хичээлээ тараад Нацагдоржийн номын санд сууж байгаад л MIT-д орсон. Уншиж мэдэх юм чинь энд тэнд хогоороо л байна шд. Номын сан, интернет хоёр дээр нэмээд тууштай байхад л болно. Бас бүх юманд буруугаа чихэхгүй шүү. Улсын сургуулиуд чанараа алдаж, муудаж байгаа нь үнэн. Гэхдээ сурагч багшаас хамааралгүй өөрөө хичээл зүтгэлтэй байхад амжилтанд хүрдэг л үе шүү дээ.
11 | 0 Хариулах
Зочин [202.131.7.196] 2016/4/6
Estoi mundag
2 | 0 Хариулах
Zochin [43.228.130.60] 2016/4/6
Мундаг охинд улам их амжилт хүсье. Маш ихийг сурч, бусаддаа сайн үлгэрлээрэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.2] 2016/4/6
Caltech гадаад оюутанд тэтгэлэг өгдөггүй юмаа.
1 | 4 Хариулах
Энэбиш [203.91.119.154] 2016/4/6
Caltech гээгүй MIT гэсэн байна шүү дээ. Гэхдээ нөгөө ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдаж болдоггүй юм байхдаа. Сургуульдаа тэнцчихдэг, сургалтын төлбөрөө төлж чадахгүй болоод сурч чадахгүй болвол тун харамсалтай юм болно доо. Амжилт, чи чадна аа
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.56] 2016/4/6
Yoronhiilogchiin tetgeleg zowhon surgaltiin tolboriig l ogno.Bas tetgeleg bish zeel.Amidrah zardalaa ooroo daana gesen ug.Bas l changa shuu dee,jiriin mongol ailiin huvid
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.56] 2016/4/6
Are international students eligible for financial aid? You can receive financial aid as a new international undergraduate applicant if you complete the financial aid application and you have some financial need.  If you do not apply or are not accepted for financial aid during your first year, you will not be eligible for financial aid during any other academic year, unless you are a citizen or permanent resident of Canada or Mexico.
2 | 0 Хариулах
Зочин [103.26.195.56] 2016/4/6
http://www.finaid.caltech.edu/FAQ
0 | 0 Хариулах
Зочин [163.239.202.77] 2016/4/6
Onoliin physic sonirhoj baigaa bol Princeton ch bas zugeer shu!
0 | 0 Хариулах
Зочин [202.70.41.78] 2016/4/6
Мундаг охин байна. Амжилт хүсье.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.112.34] 2016/4/6
Амжилт хүсье. Гэхдээ California Institute of Technology (Caltech)-ийг яагаад сонирхож үзээгүйм бол. Дэлхийд л сайн танигдаагүй болохоос уг нь MIT-ийн дээр бичигддэг сургууль шүүдээ.
3 | 7 Хариулах
Зочин [27.123.214.2] 2016/4/6
Сургуулиа хүн өөрөө сонирхож сонгож байгаа. Өөрийн сонголтоо өөртөө л үлдээсэн нь дээр.
2 | 1 Хариулах
medeed heregguii haha [128.12.255.132] 2016/4/6
Caltech.d urguduluu ugluu ch tentseegui baij bolno shd. -_- Caltech
2 | 0 Хариулах
Зочин [103.26.195.56] 2016/4/6
Caltech mit-g bodwol orohod changa l daa.Gehdee physics chigleleer yavj baigaa hund ug ni ih tohiroh surguuli.MIT tsever shinjleh uhaan hooh geheesee iluu,ololt amjilt neeltiig herhen amidrald hurdan heregjuuleh buyu business orchintoi.
1 | 0 Хариулах
Зочин [202.180.216.162] 2016/4/6
Мундаг байна өө. Чамд болон Сант сургуулийн хамт олонд амжилт хүсье
2 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2016/4/6
Мундаг охин байна! Амжилт хүсье!
2 | 0 Хариулах
Well Done [122.150.238.54] 2016/4/6
Well Done! Манай эх орны ирээдүй бага ч гэсэн гэрэлтэж байна шүү. Монголын хөгжлийн гол гарц бол боловсрол юм шүү дээ
17 | 0 Хариулах
[хориотой үг] [88.255.138.84] 2016/4/7
bitii tsetserheed bai
1 | 2 Хариулах