Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр хянан хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж намын даргаар Цэнд овогтой Шинэбаяр сонгосныг бүртгэв.
Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрэмд зааснаар Ц.Шинэбаяр нь намын Их хурал хүртэл намын даргын үүргийг гүйцэтгэх юм.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!