Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж нийгэм, эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага, иргэнийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards”-ын энэ оны Боловсролын салбарын шилдгээр Орчлон олон улсын сургууль тодорлоо.
Орчлон олон улсын сургууль нь 2001 онд байгуулагдсан анхны хувийн сургуулиудын нэг бөгөөд 2008 оноос Кембрижийн хөтөлбөрийг Монгол улсад анхлан нэвтрүүлж боловсролын салбарын нэгэн шинэчлэлийн суурийг тавьсан билээ.
Зөв монгол хүнийг хүмүүжүүлэн сургах, тэдний авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэн дэмжиж, амьдрах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй жинхэнэ Дэлхийн Монгол Иргэнийг бэлтгэх эрхэм зорилготой тус сургууль нь өнөөдөр сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсролын бүх түвшинд Монтессори, Кембрижийн “CIPP”, ”SCP” “IGCSE” болон “A-level”-ийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн, сургалтын арга барилын онцлогоос товч дурдвал:
Орчлон сургууль Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд 1500 хүүхдийн суудалтай шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтанд оруулсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь М-Си-Эс Группын 20 жилийн ойн хүрээнд нийгмийн салбарт хийж хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болсон юм. Одоогоор шинэ цогцолбор болон Сүхбаатар дүүрэг дэх салбартаа сургууль, цэцэрлэгийн 2200 орчим сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлсэн байна.
Орчлон олон улсын сургуулийн боловсролын салбарт хийж бүтээж буй ажил үйлс, шинэчлэл, багш сурагчдын амжилтыг үнэлэн дөрөв дэх удаагийн “Bloomberg TV Mongolia Awards” шалгаруулалтаас Боловсролын салбарын шилдгээр анхлан тодруулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!