iPhone 7 Plus загварын үйлдвэрээс алдагдсан гэгдэж байгаа зураг Хятадын Bastille Post сайтад анх нийтлэгдэж онлайн сүлжээгээр тархжээ.
Шинэ бүтээгдэхүүний талаар түрүүлж мэдээлдгээрээ алдартай олон эх сурвалжууд үүнийг жинхэнэ байх магадлалтай хэмээн үзэж байна.
Зурагт харагдаж байгаа сонирхолтой зүйл нь хос камер.
Үнэхээр Apple компани өнгөрсөн жил хос камераар нэг объектын зургийг аваад нэгтгэж мэргэжлийн камерны түвшинд буулгадаг технологийг өөрийн болгосон юм. Тиймээс мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ирэх намар зарлагдах iPhone-ий шинэ загварын аль нэг нь (iPhone 7 эсвэл iPhone 7 Plus), эсвэл хоёул ийм хос камертай гарна гэсэн таамаглал бий.
Бүр iPhone 7 Pro гэсэн гуравдах загвар ч гарч болзошгүй гэнэ.
Өмнө нь Feld & Volk компани iPhone-ий шинэ загвар ямар байх төсөөллийн зураглалаа гаргаж байсан юм. Уг зурагт iPhone 7-г мөн хос камертай, антенний материал нь утасныхаа дээд болон доод ирмэгт шилжсэн байдлаар дүрсэлжээ.
Эх сурвалж: Macrumors
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!