• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Алибаба анхны Интернэтэд холбогддог автомашинаа гаргах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Хятадын хамгийн том онлайн худалдааны компани болох Алибаба өөрийн анхны Интернэт холболттой ухаалаг автомашинаа дөрөвдүгээр сард болох Бээжингийн Авто шоуны үеэр танилцуулах болжээ.

“Roewe City” нэртэй SUV ангиллын автомашин нь Алибабагийн өнгөрсөн онд байгуулсан хэд хэдэн хамтын ажиллагааны үр дүн юм.

Тэд 2015 онд төрийн өмчит SAIC Motor Corp компанийн хувийг $160 саяар авсан бол ухаалаг гар утас үйлдвэрлэгч Meizu-гийн хувьцааг $590 саяар авч байжээ. Алибабагийн “интернэт машин” нь SAIC компанид бүтээсэн, Meizu-гийн Yun OS үйлдлийн системтэй байна.

Машиныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Хятадын зах зээлд 2016 оны хоёрдугаар хагаст гарах нь тодорхой болжээ. Ер нь Хятадын компаниуд ухаалаг автомашин хөгжүүлэх чиглэлд нэлээд анхаарах болсон. 2014 оны аравдугаар сард Германы Deutsche Telecom интернэт холболттой машины платформоо China Mobile-д нийлүүлэхээр болсноо зарлаж байв. Бас нэгэн технологийн аварга компани болох Baidu хайлтын системийн оператор өөрийн ухаалаг автомашинаа 2015 оны сүүлээр гаргахаа зарлаж байсан юм.

 

Эх сурвалж: Quartz