ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН
"Bank of China” нь “Газпром” компанид зээл олгоно
www.mongolianminingjournal.com
Оросын байгалийн хийн “Газпром” компани Хятадын “Bank of China”-аас таван жилийн хугацаатай 2 тэрбум еврогийн зээл авахаар болжээ.
Пүрэв гарагт Шанхай хотноо тус зээлийн гэрээнд “Газпром” компанийн ТУЗ-ын орлогч дарга Андрей Круглов болон “Bank of China”-ийн дэд Ерөнхийлөгч Ван Хуабин нар гарын үсэг зурсан байна.
“Газпром” компанийн хувьд санхүүгийн байгууллагаас авч байгаа анхны томоохон зээл бөгөөд Хятадын банктай бие даан байгуулсан анхны гэрээ хэлэлцээр гэдгийг мэдээлэлд онцолжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
