ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН
Khan Resources Монголд үзүүлдэг гадаадын тусламжаа ЗОГСООХыг Оттавагаас хүсчээ
Gauli
Монголын Засгийн Газраас нэхэмжилсэн Khan Resources-ийн нөхөн төлбөрийг барагдуулах хүртэл Монголд үзүүлэх Оттавагийн тусламжийг түр хугацаанд зогсоож өгөхийг тус компани холбооны засгийн газраас хүссэн байна.
Энэхүү хүсэлтийг Мягмар гарагт гаргасан бөгөөд өнгөрсөн жилийн яг энэ өдөр Монголын Засгийн газар нь компанийн эзэмшилд байсан ураны ордын лицензийг хууль бусаар хураан авсан гэж үзэн 100 гаруй сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж байгааг мэдээллэж байсан юм.
Компанийн гаргасан энэ удаагийн хүсэлт нь ирэх долоо хоногт болох Монголын талын зохион байгуулж буй “уул уурхайн компаниудын хувьд Монгол нь хөрөнгө оруулах таатай орчин болохыг сурталчилах” хуралтай давхцаж байгаа юм.
Эх сурвалж: business.financialpost.com
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
