Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

ДНБ-ий харьцуулалт

ikon.mn
2016 оны 3 сарын 3
iKon.MN

Дэлхийн улс орнуудын нэрлэсэн ДНБ 2014 онд 77.8 триллион ам.долларт хүрсэн байна. Үүний 63.6 хувийн үйлчилгээний салбар, 30.5 хувийг аж үйлдвэрлэлийн салбараас бүрдүүлж байгаа бол 5.9 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаа аж.

Зурагт улсуудын ДНБ-ний бүтцийг үйлчилгээ, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн секторуудаар ангилж харуулжээ. Зургаас харахад ихэнх том эдийн засагт үйлчилгээний салбар өндөр жин эзэлж байгааг харж болохоор байна.  

 

​АНУ-ын нэрлэсэн ДНБ-ний хэмжээ 2014 онд 17.4 триллион ам.долларт хүрч дэлхийн хамгийн том эдийн засаг хэвээр байна. АНУ-ын ДНБ-ий 79.7 хувийг үйлчилгээний салбар, 19.1 хувийг аж үйлдвэрийн салбар, 1.12 хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлж байна. АНУ-ын эдийн засаг нь үйлчилгээний салбарын хэмжээгээр дэлхийн улсуудыг тэргүүлжээ.

Дэлхийн хоёрдох том эдийн засаг бол Хятад Улс юм. Хятад Улсын нэрлэсэн ДНБ 2014 онд 10.35 триллион ам.долларт хүрсэн бөгөөд үүний 45.5 хувийг үйлчилгээний салбараас, 45.5 хувийг аж үйлдвэрлэлийн салбараас бүрдүүлж байгаа бол үлдсэн 9 орчим хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлсэн аж.

Ихэнх томоохон эдийн засгуудын хувьд үйлчилгээний салбар өндөр жин эзэлж байхад Хятад Улсын хувьд аж үйлдвэрлэлийн салбар нь үйлчилгээний салбартайгаа ижил түвшинд хүрчээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад Улс нь аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсан бөгөөд сүүлийн үед үйлчилгээний салбарыг илүү хөгжүүлэх бодлого баримталж байгаа юм.

Энэтхэг Улс мөн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх жинг бууруулж, үйлчилгээний салбарыг түлхүү хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг.

 

 

​Монгол Улсын нэрлэсэн ДНБ 2014 онд дэлхийн ДНБ-ий 0.0154 хувь буюу 12 тэрбум ам.долларт хүрч, 132 дугаарт жагсаж байна. Нэрлэсэн ДНБ-ий 46 хувийг үйлчилгээний салбар, 37 хувийг аж үйлдвэрийн салбар, 17 хувийг ХАА-н салбараас бүрдүүлж байна.

 

Эх сурвалж: Эгүлэ Капитал 

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.