Үл хөдлөх хөрөнгийг танилцуулах АВТОБУСТАЙ АЯЛАЛ баруун бүсэд үргэлжилсээр...
Хүн бүрийн амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь өөрийн хүсэл шаардлагад нийцсэн орон сууцыг сонгох билээ.
Улаанбаатар хотын хурдацтай хөгжин тэлж байгаа энэ цаг үед өөрийн бодит хэрэгцээнд бүхий л талаараа нийцэх орон сууцыг хайж олох нь цаг хугацаа болон зардал шаардсан ажил байдаг. Тэгвэл та амралтын өдрүүдээр өөрийн сонирхож буй барилгын төслүүдээр зочлон өөрт хэрэгтэй бүхий л мэдээллээ нэг дороос авах боломжтой Автобустай аялалыг РеМакс Монголиа зөвхөн таньд зориулан зохион байгуулдагийг мэдэх үү.
RE/MAX MONGOLIA олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани нь өнгөрсөн бямба гаригт үл хөдлөх хөрөнгө танилцуулах ээлжит ОЛОН УЛСЫН ЖИШИГ СТАНДАРТАД НИЙЦСЭН АВТОБУСТАЙ АЯЛАЛ (BUS TOUR)-ыг БГД, Улаанбаатар хотын баруун бүсэд байршилтай шилдэг төслүүд болох КАПИТАЛ ТАУН, БЛҮ ЖЕМ-3, СОДОН ХОРООЛОЛ, АПАРТМЕНТ-88, МАЙ ТАУН, ТЭНҮҮН АПАРТМЕНТ зэрэг хотхонуудаар мэргэжлийн агентуудын тусламжтайгаар аялал нь 4 цаг үргэлжилж нийт 40 гаруй хүмүүс хамрагдлаа. Энэхүү автобустай аялалыг бид 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд маш олон хэрэглэгчид бидэнд хандаж байгаа тул бид цаашдаа сард 2-3 удаа зохион байгуулахаар зорин ажиллаж байна. РеМакс Монголиа нь Монголын маш олон барилгын компаниуд, төслүүдтэй тусгайлсан гэрээгээр хамтран ажилладаг тул маш олон боломжуудаас таньд сонголтоо хийх боломжыг олгодог. Мөн дэлхийн 110 орны үл хөдлөх хөрөнгүүдээс өөрт хэрэгтэйг сонгоход хэрэглэгч, харилцагч нарынхаа хооронд гүүр болж ажилладаг гэдгийг хэрэглэгч таньд дуулгая.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжлийн агентуудын хамт автобус аялалд хамрагдан төслүүдээр зочилох нь хэрэгцээтэй бүх мэдээллийг нэг дор авч, барилгуудыг бодит байдал дээр нь үзэж танилцан, өөрийн хэрэгцээнд тохирох эсэхийг нягтлах, үнэ төлбөр, худалдан авах БҮХИЙ Л БОЛОМЖУУДЫГ НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАХ боломжыг таньд олгож байгаа юм.
“RE/MAX АВТОБУСТАЙ АЯЛАЛ-3”-ИЙН ОРОЛЦОГЧ Н.БОЛОРМАА СЭТГЭГДЭЛ:
Манай гэр бүл ам бүл дөрвүүлээ нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Том хүү маань одоо тусдаа гарах болоод орон сууцны хэрэгцээ гараад байна. Хүүгийн минь хувьд залуу гэр бүл учраас хотын А бүсэд байрлах, худалдаа үйлчилгээний төв болон ажил сургуультай нь ойр орон сууцтай хүсэлтэй байгаа.
Миний хувьд их сургуулийн багшаар ажилладаг учраас тэр болгон хороолол, хотхонуудыг судлаад, танилцаад явах цаг зав гардаггүй байсан. RE/MAX АВТОБУСТАЙ АЯЛАЛ нь сар бүр тогтмол зохион байгуулж байгааг сонсоод бүртгүүлж аялалд хамрагдаж өөрийн сонирхож байсан хотхонуудтай танилцуулж байгаад RE/MAX-н хамт олонд талархаж байна.
Хэрэв та энэхүү аялалд хамрагдахын хүсвэл доорхи хаягаар бүртгүүлээрэй. http://www.remax.mn/bustour.aspx. РеМакс Монголиа зөвхөн таны хэрэгцээнд тохирсон үл хөдлөх хөрөнгийг танилцуулахдаа үргэлж баяртай байх болно.
Ремаксын агентуудтай холбогдохыг хүсвэл доорхи холбоосоор зочлоорой.
http://remax.mn/News/Advice/1-29.aspx
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

