Нийслэлийн өдөр болох “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” арга хэмжээнд 30 гаруй аж ахуйн нэгж нэгдсэн байна.
Хямдралтай худалдааг Хан-Уул дүүрэг-Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэг-15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэг-Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэг-Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд болох юм.
| Д/д | Дүүрэг | Хямдралтай худалдаа явагдах цэгүүд |
|---|---|---|
| 1 | Хан-Уул | “Яармаг” худалдааны төв |
| 2 | Сүхбаатар | Их эзэн Чингисийн талбай, 15-р хорооны урд талбай |
| 3 | Сонгинохайрхан | Ханын материал “Дүүхээ” төвийн урд талбай |
| 4 | Баянгол | Энэбишийн гудамж |
| 5 | Чингэлтэй | “Нарантуул-2” худалдааны төв талбай |
| 6 | Баянзүрх | Жуковын талбай |
Хямдралтай худалдааны үеэр дотоодын бизнес эрхлэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлах юм. Тухайлбал Их эзэн Чингисийн талбайд“Номин тав трейд” ХХК хүнсний бүх бараа 30%, “ВSВ сервис” ХХК-ийн компьютер, цахилгаан бараа 2-3 хувиар хямдарна. Мөн “Дархан нэхий” ХК нэг хүнийг “Нийслэлийн азтан”-аар шалгаруулж, гадна зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий олгох бол “Таван богд интернэйшнл”, “Махмаркет”, “Дэвшилтрейд” ХХК-иуд нэгдэж хэрэглэгчиддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.
Түүнчлэн үсчин гоо сайханчдын холбооноос үс арчилгаа, үс уналтын оношлогоо хийхээс гадна нэр бүхий салоноор 15-25 хувийн хямдралтай үйлчлүүлэх боломжийг ард иргэддээ олгоно.
Аж ахуйн нэгжүүд зөвхөн хямдралтай худалдаа явуулаад зогсохгүй урамшуулалтай үйлчилгээг явуулах юм. “Номин тав” трейд ХХК-иас 50 мянган төгрөгийн худалдан авалт тутамд сугалаа сугалж, 374 азтанг тодруулах бол “Алтан жолоо трейд” ХХК хөнгөлөлтийн картын аян, “Хатан сүлжээ” ХХК худалдааны 11 салбарт бүх бараанд 5-20% хямдрал зарлах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!