Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн өдрөөр хямдрал зарлана

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан НЗД-ын санаачлагаар нийслэлийн иргэддээ зориулан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” арга хэмжээг Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. 

Хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд НЗД-ын санаачлагыг дэмжин, нийслэлийн өдрөөр ард иргэддээ хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаа илэрхийлсэн бөгөөд зарим байгуулгууд нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүлэх ажээ. 

Харин зохион байгуулагчдын зүгээс аравдугаар сарын 29-нд болох энэ үйл ажиллагаанд иргэд өргөнөөр оролцож хэрэгцээт бараагаа хямдралтай үнээр худалдан авч эдийн засгийн хэмнэлт хийхийг уриалж байгаа юм.