Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"15.6 тэрбум төгрөгийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ төсөвт төвлөрсөн"

С.Бадрал, iKon.mn
2016 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Пүрэв гараг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлжээ.

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21,275 санхүүгийн тайлан, 89,394 татварынтайлан, 4,165 нийгмийн даатгалын тайлан, 8,140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1,176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. (давхардсан тоогоор)

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрсөн гэж Сангийн сайд мэдээллээ.


ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн юм. ЭНД дарж хуулийн төслийг бүрэн эхээр нь үзэх боломжтой.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Зураг
10 | 6 | 4 цаг