ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Арилжааны банкны ЗЭЭЛИЙН ХҮҮ хэрхэн өөрчлөгдөв?

Б.Ану
2016 оны 2 сарын 25
iKon.MN

Чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 нэгж хувиар өсөв

Зээлийн мэдээлэл (2016.1 сар)

Санхүүгийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн жилийн өөрчлөлтийн хурд 2015 оны арванхоёрдугаар сараас 2.6 нэгж хувиар өсч өмнөх оны мөн үеэс 15.4 нэгж хувиар буурч жилийн 10.7 хувийн өөрчлөлттэй байна.

Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 0.8 хувь буюу 141.9 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувь буюу 1749.9 тэрбум төгрөгөөр өсч 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 65.2 хувь буюу 11.8 их наяд төгрөгийн зээлийг хадгаламжийн байгууллагуудын, 34.8 хувь буюу 6.3 их наяд төгрөгийг бусад санхүүгийн байгууллагуудын зээл бүрдүүлж байна.

Санхүүгийн байгууллагуудаас иргэдэд олгосон зээл өмнөх сараас 1.4 хувь буюу 96.6 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувь буюу 951.6 тэрбум төгрөгөөр өсч 7140.4 тэрбум төгрөгт, хувийн хэвшилд олгосон зээл өмнөх сараас 0.4 хувь буюу 27.2 тэрбум төгрөгөөр буурч өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувь буюу 14.0 тэрбум төгрөгөөр өсч 7051.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 87.0 хувийг хэвийн зээл, 8.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.9 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. 

Нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.1 нэгж хувь, чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 нэгж хувиар өсчээ. 

Санхүүгийн байгууллагуудын нийт зээлийг өмчлөгчөөр нь авч үзвэл:

  • 39.5 хувь нь иргэд,
  • 39.0 хувь нь хувийн хэвшил,
  • 21.5 хувь нь улсын байгууллага,
  • 0.1 хувь нь бусад байгууллагад олгосон зээл байна.

ХҮҮ

2016 оны нэгдүгээр сарын байдлаар арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 19.7% байгаа юм.  Сонирхуулахад, 1998 он буюу 18 жилийн өмнө гэхэд Монголчууд бид арилжааны банкнаас зээл авахын тулд 50%-ийн хүү төлдөг байжээ.

1998 - 2015 он хүртэл банкны зээлийн дундаж хүү хэрхэн өөрчлөгдсөнийг графикаас харж болно. /Жил бүрийн арваннэгдүгээр сарыг сонгов/

17 жилийн дараа (1998 - 2015) гэхэд арилжааны банкны зээлийн дундаж хүү жилийн 50%-с 2.6 дахин буурч 19.5% болсон байна. 

Тухайн үед буюу 1998 онд иргэн зээл авч бизнес хийхийн тулд банканд сардаа 4.2 орчим хувийн хүү төлдөг байжээ. Харин өнөөдрийн байдлаар сард 1.6 орчим хувийн хүү төлж зээл авч байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Gak [27.123.214.81] 2016/2/25
Зээл авсан иргэдийн тоо хэд бдаг бол???
0 | 0 Хариулах
Зочин [27.171.24.49] 2016/2/25
tiim too gardgui shd
0 | 0 Хариулах
Зочин [183.72.24.194] 2016/2/25
Зээлгүй хүн гэж байхгүй байх өө :(
1 | 0 Хариулах
Байна [202.131.228.66] 2016/2/25
Байнаа байна.
0 | 0 Хариулах
zeelgui zaluud/busguid [202.21.112.34] 2016/2/26
burhan chamaig iveejee huu mini :P
2 | 0 Хариулах
зочин [122.201.22.226] 2016/2/25
Монгол банкны вэб хуудсанд тайлан гарч байгаа.
0 | 0 Хариулах
зочин [122.201.22.226] 2016/2/25
Хаан банкны вэб тайлан зээлдэгчийн тоо лав байдаг.
0 | 0 Хариулах
AS [202.131.228.66] 2016/2/25
Бүх банкны харилцагчийн тоон мэдээлэл МонголБанк руу явдаг юм шдээ. МУлсын хэмжээнд бүх харилцагчийн тоо тэдгээрийн хадгалмжийн болон зээлийн дансны мэдээллийг гаргаж болно.
0 | 0 Хариулах