Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁР банк ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгож байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээл үргэлжлэх боломж бүрдээд сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Эхний ээлжинд арилжааны банкууд ипотекийн зээлийн олголт зогсох хүртэл материалаа өгөөд байсан иргэдийн зээлийг гаргаж байгаагаа мэдэгдэж байсан.

Тэгвэл арилжааны банкуудаас 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн материал ШИНЭЭР авч, олгож байгаа эсэхийг тодрууллаа.

Хаан банк

"Шинээр орон сууцны зээлийн материал хүлээж авч байгаа. Гэхдээ санхүүжилт байхгүй учраас зээл олгохгүй байгаа"

Төрийн банк

"8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн материал хараахан авч эхлээгүй байна"

Голомт банк

"Орон сууцны зээл олгохоос өмнө зээл нь батлагдсан байсан иргэдийг зээлийг олгож байгаа. Шинээр материал авч эхлээгүй байна. Удахгүй авч эхлэх байх"

Хас банк

"Орон сууцны зээлийн материал шинээр хүлээж авч байгаа. Гэхдээ зээлийн олголт хийхгүй байгаа. Монголбанкнаас санхүүжилт орж ирэхээр зээл олгоно"

Капитал банк

"Капитал банкны санхүүжилтээр баригдсан байруудаас орон сууц авах тохиолдолд шинээр зээлийн материал хүлээн авч, олгож байгаа

Худалдаа Хөгжлийн банк

"Орон сууцны зээлийн материал хүлээн авч, зээл олгож байгаа"

Улаанбаатар хотын банк

"8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн материал хүлээн авч, зээл олгож байгаа"

Капитрон банк

"Эх үүсвэр дууссан учраас одоогоор орон сууцны зээлийн материал хүлээн авахгүй байгаа"

 


УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 14-ны өдрийн чуулганаар Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, түр зогсоод байсан 8 хувийн хүүтэй ипотекийн зээл үргэлжлэх боломжтой болсон билээ. 

Гэрэл зургийг mpa.mn