Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд Шүүхээс “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичгийг хүчингүй болгожээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- Монголын Үйлдвэрчний Эвлэлээс өнөөдөр /2016.02.23/ мэдээлэл хийлээ -

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот үйлдвэрчний эвлэлийн “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичгийг үндэслэн нийслэлийн харъяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ҮЭ-ийн гишүүдийн татвар зогссонтой холбоотой асуудлаар эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн ҮЭ-ийнхэн шүүхдэж бүтэн жилийн турш 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж явсаар Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимаас өчигдөр дээрх албан шийдвэрийг эцсийн байдлаар хүчингүй болгожээ. 

ҮЭ-ийн байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “хамтын гэрээгээр нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг 2 тал тохиролцож зохицуулах, мөн хуульд зааснаар Хамтын гэрээгээрээ ҮЭ, түүний ажилтан сонгуультнаас үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог хангах, энэ хүрээнд гишүүдээс татварыг бэлэн бусаар хураах асуудлыг ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр суутган авч байгаа нь хууль зөрчөөгүй, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх үндсэн нөхцөл гэж Улсын дээд шүүх үзсэн байна. 

Ийнхүү Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан нэр бүхий орлогч дээрх чиглэлийг гаргаснаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйл буюу хамтын гэрээг хэрэгжүүлэх явцад төрийн байгууллага, албан тушаалтнаас талуудын хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан гэж дүгнэж ҮЭ-ийн холбоодын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

Харин МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудаас дээрх хууль ёсны бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэгтгэн нэхэмжлэхээ мэдэгдлээ.