• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөг "тэнхрэх" найдлага байна уу, ЕРӨНХИЙ САЙД АА!

Ж.Цогзолмаа
2016 оны 2 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Үндэсний мөнгөн тэмдэгт маань суларсаар ам.доллартай харьцах ханш нь 2,035-д хүрлээ. Энэ бол энэ жилийн төсөвт суулгасан 2,030 хэмээх тооноос хэтэрч буйн дохио. Ханш ийнхүү суларч байгаа нь энэ онд орж ирэх гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт зэрэгтэй салшгүй холбоотой.

2011 онд хөрөнгө оруулалт, уул уурхай ид цэцэглэж, эдийн засгийн өсөлт анх удаагаа 17 хувь давж байлаа. Тэгэхэд нэг ам.доллар ердөө л 1,260 төгрөгтэй тэнцдэг байж. Харин өнөөдөр манай эдийн засгийн өсөлт таван хувьд ч хүрэхгүй байна.

Энэ онд төсөвт эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувьд барина гэж тооцсон бол оны сүүл гэхэд дөнгөж гуравхан хувьтай байх талаар урьдчилсан төлөвийг tradingeconomics.com сайтад дурдсан байсан билээ.

 Өнөөдөр манай эдийн засгийн өсөлт таван хувьд ч хүрэхгүй байна.

Тэгээд ч хөрөнгө оруулалт жилийн эхнээс нэг их өөрчлөгдөхөөргүй дүр зургийг ч тэнд тэмдэглэсэн байсан. Хамгийн гол нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,030 биш харин 2,090 төгрөг давна гэж тэнд мөн тусгасан байсан.

Дэлхийн голлох валютуудын эсрэг суларсаар байгаа америк мөнгөн дэвсгэрт Монголд маань хүчээ авч, гадаад урсгалын эргэлтийг хүлээж байна. Зөвхөн гадны урсгалыг хүлээж суусаар байвал ам.доллар 2,090 битгий хэл өндөрт тулахыг хэн ч үгүйсгэхгүй билээ.
Энэ зуур “ногоон”-ы ханш дэлхий дахинд ямархуу өнгө төрхтэй байгааг сонирхуулъя.

Ам.долларын ханш энэ хоёрдугаар cap гарсаар буурч эхэлсэн талаар “Блүүмберг” агентлаг мэдээллээ. 

Энэхүү валютын ханш дэлхийн голлох 16 валютын эсрэг суларсан нь цаашид ч ханш унах магадлалтай гэсэн төлөвийг бий болгожээ. АНУ-ын эдийн засгийн уналт ам.долларын ханшийг унахад ихээхэн нөлөөлж байгаа юм. Өдөрт 5.3 их наяд ам.долларын эргэлттэй энэ эдийн засгийн удаашралыг хэрхэн сэргээх талаар шинжээчид тоймтой хариу хэлж чадахгүй хэвээр байна.

“Ам.долларын ханшийн уналт их байгаа нь АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бусад Төвбанкуудтай адил мөнгөний хатуу бодлого барих шаардлагатай болсныг харуулж байна” гэж шинжээчид үзжээ. Гэтэл АНУ-ын үйлчилгээний салбарын тэлэлт өнгөрсөн нэгдүгээр сард 2014 оноос хойшхи хамгийн сул үр дүнг бий болгожээ.

Эдийн засагчдын үзэж буйгаар ойрын хугацаанд валютын ханш тогтворжих магадлал тун тааруу байгааг илэрхийлсэн юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг, СЭЗДС -ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Ц.Батсүх нарын байр суурийг сонирхлоо. 


Ц.Батсүх: ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРЖИХГҮЙ

-Валютын ханш энэ хавартаа тогтворжихгүй. Цаашид өсөх хандлага ажиглагдаж байна. Учир нь валют орж ирэх урсгал багассан. Мөн Төв банкны албан нөөцийн хэмжээ буурч байгаа зэрэг нөлөөлөх хүчин зүйл бий.

Хэрэв төсөвт валютаар хийх зардал байгаа бол зайлшгүй тодотгоно. Харин орлого талдаа орж ирэх урсгал нэмэгдвэл ашигтай байх болно. Өөрөөр хэлбэл, зэсийн экспортын хэмжээ өсвөл валютын хэмжээ өснө. Ингэснээр валютын орлого нэмэгдэнэ.

Б.Алтанцэцэг: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СУЛАРНА ГЭДЭГТ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ

-Валютын ханш тогтворжино гэхэд маш хэцүү. Ойрын хугацаанд юу болох вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Одоогоор хөрөнгө оруулалт хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэг талаас хавар үйл ажиллагаа идэвхжих үе, нөгөө талаас мөнгөний бодлого зөөлөн байгаа үед валютын ханш чангарч, төгрөгийн хан сулрах болно.

Ийм нөхцөлд ам.долларын ханш сулрах гэдэгт найдах хэрэггүй. Нөхцөл байдал ийм л байна. Нэгэнт ийм болчихсон эдийн засгаа хэрхэн хөл дээр нь босгох вэ. Уул уурхайн хэдийн төсөл харсаар төгрөгт итгэх иргэдийн итгэлийг бүр алга хийх үү.

Яг одоо Монгол Улсын Засгийн газар төгрөгийг “тэнхрүүлэх” бодитой бодлого хэрэгжүүлэх цаг нь ирээд байна. Гадаадынхныг шүтэж, уул уурхайгаа хамааралтай байхаа больж, өөрсдөө үйлдвэрлэж, түүнийгээ өрсөлдөхүйц хүчээр "цэнэглэх" цаг иржээ.

Төгрөг "тэнхрэх" үү. Энэ асуултад хариулж өгөөч, Ерөнхий сайд аа.

 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.24.227] 2016/2/23
Сэтгүүлч Сайханбилэгийн мэдлэг нь үнэхээр хүрэхгүй бн оо. Монголчуудоо эдийн засагч, эх оронч ерөнхий сайд, ерөнхийлөгчтэй болцгооё
1 | 0 Хариулах
Зочин [182.160.36.146] 2016/2/23
Босоо Ганбаа, шлюх Уянга нарын "ач" шүү дээ))
1 | 1 Хариулах
Зочин [150.129.142.216] 2016/2/23
Үнэн шүү. Ганц валют олж ирдэгүүдийг баялаг бүтээгч биш гэдэг мэдрэл хүүхэн, Хятад бас Солонгосын шашин оруулж ирсэн хоёр ажлаа хийгээд татвараа төлж бсан хөрөнгө оруулагчид руу дайрч давшилсаны гай. Бүгд гарч яваад оронд нь фэнгшүгийн нутгийнхан л орж ирсэн
0 | 0 Хариулах
зочин [43.242.242.59] 2016/2/23
нэг доллар 3000 төгрөг болж байж бодит хөрсөндөө очино.хятад нүүрс,зэс авахаа болингуут монгол хамраараа газар хатгаж байгаа нь энэ.уул,уурхайн хамаарлыг багасгах ажил хийсэн ч үр дүн нь тав,зургаан жилийн дараа гарч эхлэнэ.өнөөдрийн энэ хямрал нь бас адил тав,зургаан жилийн өмнө явуулж байсан тэнэг бодлогын үр дүн.юу ч битгий хий бид чамайг тэжээнэ гээд баахан мөнгө зээлж аваад архины мөнгө болгож тарааж өгсөний үр дүн.
1 | 0 Хариулах
Зочин [203.169.48.133] 2016/2/23
ulsaar saihan togolloo,.. bayarllaaa bidniii songolt mergen blaa, 5000 bolooguid bayarlaj yaviiee daa,.
3 | 0 Хариулах
Энэрэл [202.180.216.59] 2016/2/23
Оюу толгойгоос рекит хийж дарамталдаг гишүүд улс орноо ийм байдалд хүргэснээ нэр хараасай даа. Өөрийн компаниа ажилтай байлгах гэж дарамтлана ашиг нэхэж дарамтлана, одоо аманд уначхаад юу ч хэлж чадахгүй эх орноо худалдахаас өөр аргагүй болж байх шивдээ. Рио бхгүй бол Монгол бхгүй гэгч боллоо доо. Биднээр наадаж бна доо. Элбэгээ Норовын хүү зи нар самарч дууслаа даа Монголыг
3 | 3 Хариулах
Зочин [103.229.178.2] 2016/2/23
unen unen
0 | 1 Хариулах
Зочин [81.213.40.70] 2016/2/23
чиний л бодол
0 | 0 Хариулах