ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Үгийн утгыг ухаарахуй...

МОНСУДАР
2016 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эх хэлнийхээ баялаг үгийн сантай танилцаж, тухайн үгийн утгад хамаарах хуучирсан үг, бичгийн хэлний үг , ярианы хэлний үг, бүдүүлэг үг, харь гаралтай үг, нутгийн аялгууны үг, хүндэтгэлийн үг, цээр үг, хараалын үг... гэх мэт бүхий л үгсийг нэгэн утгын дор үзэх боломжийг олгосноороо давуу талтай “Монгол хэлний иж үгийн толь”-оос энэ удаагийнхаа хичээлийг бэлтгэн хүргэж байна.

Иж үг гэдэг нь төрөл, ижил, зүйлчилсэн, ойролцоо утгатай үгсийг цөмийг нь агуулдгаараа онцлогтой.


АДУУ    Таван хошуу малын нэг, хивэгч биш, битүү туурайтай бод мал.

азарга       Нас гүйцсэн агтлаагүй эр адуу

аргамаг    1. Цэвэр үүлдрийн адуу
                  2. Сайн адуу

атаа         Бөөгийн ёсонд онголж тавьсан адуу
байдас      Гурваас тав хүртэлх насны эм адуу
гүү            Нас гүйцсэн эм адуу
даага        Хоёр настай адуу
морь         Агталсан эр адуу

агт          1. Сайн морь.
                 2. Морийг хүндэтгэн хэлэх үг

ажнай       Онцгой сайн морь
хүлэг         Сайн морь, агт морь
сарваа       Жилийн ой хүрээгүй адуу
тахь          Зэрлэг адуу
тоомсог    Сайн үүлдрийн эрлийз адуу
унага          Нэг настай адуу
үрээ            Гурваас тав хүртэлх насны эр адуу
соёолон      Таван настай үрээ
үрээнцэр     Нас гүйцээгүй эр адуу
хязаалан     Дөрвөн настай үрээ
чихтэй        Хулан гэдгийн өөр хэллэг
шүдлэн        Гурван настай үрээ
хулан           Цагаан хонгор зүстэй нэг зүйлийн хээрийн зэрлэг адуу

ГЭРЧЛЭХ    Үйл явдлын үнэн магадыг найдвартай юмаар илтгэх

батлах        Үнэн худлыг гэрчлэх
магадлах     Лав үнэн болгохоор гэрчлэх
нотлох        Үнэн бодьтой баримтаар гэрчлэх
үнэмлэх        Үнэн мөнийг нь гэрчлэх

СУНГАХ       Юмыг урт болгох.

алдлах          Гараа хоёр тийш сунгах
өлийх            Хүзүү сунгах
сувах             Хөвөн ноос зэргийг татан сунгах
сэмлэх           Ширхэгт юмыг сунгах
уртатгах      Урт болгохоор сунгах
хөвөх              Нарийн ширхэгт юмыг сунгах
цувах              Эвхэж атирсан юмыг сунгах
шавдах           Юмыг нарийн нүхэнд оруулж сунгах
шуух                Ноос унгас зэргийг сунгах

СҮҮ    Хөхний булчирхайнаас бий болох цагаан өнгөтэй шингэн 

жилбэ            Сая төллөсөн малын сүү
ивлэгдэс       Төл хөхөөд буусан сүү
саам              Гүүний түүхий сүү
ундаа             Хөөсрүүлэн ээдүүлсэн шингэн сүү
уураг             Сая төрсөн хүн амьтны хөхнөөс гарах шаравтар өнгөтэй сүү
учиг               Төл хөхөөд үлдсэн сүү
цийдэм           Ус хольсон сүү
цэгээ              Гүүний исгэсэн сүү
шалхмаг        Хөрөнгө хольсон сүү
ээдэм              Ээдсэн сүү

ХАДАГ    Хүндэтгэх ёслол, зочлох хурим зэрэгт өргөн барьж дэвшүүлэх тусгай хэлбэртэй торгомсог буюу мяндсан нэхмэл эд

даш                Нүүрний алчуур мэт торгон хадаг
зангиа            Мөргөл хийгсдийн хүзүүнд зүүлгэх хив хадаг
намгар           Нэг зүйлийн богино хадаг
самбай           Чанараар муухан хөх өнгөтэй хадаг
соном             Нэлээд урт хадаг
сэрш               Нэг зүйлийн бага хадаг
сэтэр             Онголсон малын хүзүүнд уясан хадаг

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг