• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай ажлын хамгийн чухал үнэт хөрөнгө нь ХҮН"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы хурдны галт тэрэгний ихэнх нь эцсийн зогсоол дээр зорчигчдоо буулгасан ч гэсэн тун удалгүй дараагийн зорчигчдоо хүлээн авдаг.

Харин дараагийн зорчигчдоо авах хүртэл 12 минутын хугацаа байдагЭдгээр хүмүүс нь өдөрт ойролцоогоор 17-18 галт тэргийг хариуцаж, цэвэрлэдэг юм байна.

Энэ богинохон хугацаанд галт тэрэгний бүх хэсгийг цэвэрлэж, суудлыг янзлах ажлыг хариуцан хийдэг хүмүүсийн ажлын талаар танилцуулъя.

"Зорчигчидтой мэндлэх нь бидний ажлын чухал хэсэг"

ЖР Токио буудлын цэвэрлэгээний ажлыг хариуцсан даргаар 58 настай Сүхо Күмико ажилладаг бөгөөд нийт 700 гаруй хүнийг хариуцдаг аж.

 

Тэрбээр хэлэхдээ "Манай ажлын хамгийн чухал үнэт хөрөнгө нь ХҮН.

Тиймээс зорчигчидтой мэндлэх нь бидний ажлын чухал хэсэг. Мэндчилгээ бол харилцаа үүсгэх гол ЦОНХ юм.

Бид дотроо баг багаар хуваагдаж, илүү сайхан цэвэрхэн, тав тухтай орчныг бий болгохын тулд яавал дээр вэ гэж үргэлж боддог. 

Бид галт тэрэг ирэхээс 3 минутын өмнө зогсоол дээр цугларч, зорчигчдоо угтан авахдаа бэлддэг.

Ажилтан хүн бүр үнэн сэтгэлээсээ ажлаа хийж байгаагаа мэдрүүлэхийг хүсэж, ажлаа хийдэг. Харин зорчигчид маань "Баярлалаа" гэж хэлэхэд бид улам урамшиж, эрч хүчтэй болдог шүү.

Анх би энгийн л цэвэрлэгээний ажилтан гэж бодож байсан ч одоо бол хамгийн гайхалтай ажил хийдэг гэж боддог.

Ер нь хүн хэдэн настай байсан ч өсөн дэвжиж, хөгжих боломжтой гэдгийг сайн ойлгосон" гэлээ.

Ажлын нэг өдөр

Хурдны галт тэрэг эцсийн буудал дээр зогсож, зорчигчид бууж эхлэх үед бүх ажилтнууд инээмсэглэн мэндчилж угтан авдаг. 

 
 

Зорчигчид бууж дууссаны дараа 16 купетэй галт тэргийг 12 минутад багтаан цэвэрлэж дуусгах үүрэгтэй.

Нийт 56 хүн хариуцаж ажилладгаас 43 нь галт тэрэгний доторхыг цэвэрлэдэг. Үндсэндээ нэг купег ойролцоогоор хоёр хүн цэвэрлэдэг. Харин үлдсэн хүмүүс нь купе хооронд шалан дээр унасан сав, шил зэргийг цуглуулдаг. 

Ойролцоогоор нэг хүн 100 хүний суудлын бүрээсийг солих ажил хийдэг.

 

Мэдээж хоорондоо давхар ажил хийхгүйн тулд маш нарийвчилсан төлөвлөгөөтэй ажилладаг. Цэвэрлэхдээ нэг бүрчлэн тоос шороо, хогийг цэвэрлэдэг бөгөөд эвдэрсэн зүйл гарвал шууд галт тэрэгний даргад хэлдэг.

 

"Цэвэрлэх хугацаа дуусахад хоёр минут үлдлээ" гэсэн сануулга ирэх үед хоёр купены цэвэрлэгээг хариуцан ахалж буй хүндээ "цэвэрлэж дууссан" гэх мэдээллийг өгдөг.

 

Ингээд бүх купений цэвэрлэгээ дууссаны дараа галт тэрэгний хаалга автоматаар онгойдог аж. 

 

Эх сурвалж: huffingtonpost.jp

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Gerlee [183.74.194.40] 2016/2/18
Buh ajil jijig geltguigeer hugatsaatai bdagdaa uneheer gaihaltai. Jishee ni ene ajliig 3min 25sek nd duusgana geel anh sonsood uhaan aldmaar gevch hiih tusam gart orood 10n sek hemnehed l zunduu bayrlama shuudee kkk
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.69] 2016/2/17
Гэгээнтэнд тэгсэн нэг кино үзэх гээд суусан. Бөөн попкорн, ундаа асгачихсан юманд дээр суудаг байгаа. Манайд бол хүн капитал бол нээрээ хамгийн адагт л байх юм даа.
6 | 0 Хариулах
Зочин [103.229.120.135] 2016/2/17
зохион байгуулалт сайтай болохоор хийдэг байх ухаан шүү??
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.135] 2016/2/17
12Минут маш богино хугацаа яаж амждаг байна
1 | 0 Хариулах