Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны хамгийн эхэнд уг асуудлыг хэлэлцэх байсан ч ийнхүү хойшиллоо.
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын гишүүд байр сууриа илэрхийлж багагүй маргалдсан. Учир нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг оруулж ирж хэлэлцэж байгаа нь дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа явдал гэсэн байр суурьтай байв. Тиймээс энэ асуудлаар завсарлага авах хүсэлт тавьсан ч Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат хүлээн аваагүй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!